СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хакерчдын сүрдүүлгийн хариуд нүцгэн зургаа дэлгэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Холливудын нэрт жүжигчин, дуучин, модель Белла Торн нүцгэн зургаа дэлгэж шуугиан тарив. Учир нь хакерчид түүний зургийг олон нийтэд дэлгэнэ хэмээн сүрдүүлсний хариуг барьсан гэж тэрээр тайлбарлажээ.

21 настай залуу жүжигчин нүцгэн зургаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулахдаа хакерчдын сүрдүүлсэн зурвасыг хамт дэлгэсэн байна. Түүний хэлснээр надаас хулгайлсан зүйлээр намайг сүрдүүлэхийг завдсан гэжээ.

Түүнчлэн “эдгээр зургуудыг олон нийтэд дэлгэж байгаа нь зөвхөн миний шийдвэр. Одоо та нар надаас өөр юу ч авч чадахгүй. Би өнөө шөнө илүү дээр унтаж чадах байх. Та нар намайг хэрхэн амьдрахыг хэзээ ч хянахгүй” хэмээн шийдэмгий пост оруулсан байна.

Дуучин, жүжигчин бүсгүй хүүхэд байхдаа биеийн болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгээ өнгөрсөн жил мэдэгдсэн юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.