СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар-Лүн чиглэлд зорчих гэж байгаа бол дараах түр замаар зорчино уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Зургадугаар сарын 15-ны өдөр орсон аадар борооны улмаас Говь-алтай аймгийн Тайшир, Төв аймгийн Лүн суманд үер бууж, үерийн улмаас автозам усанд автаад байна

Төв аймгийн Лүн сумын нутгаар орсон түр зуурын хүчтэй борооны улмаас үер бууж, Улаанбаатар хотоос Лүн сумын чиглэлийн улсын чанартай 110-113 дахь км-т хатуу хучилттай автозамын зорчих хэсэг их хэмжээний усанд автсан бөгөөд тус чиглэлийн замыг түр хугацаагаагаар хаах шийдвэр гараад буй.

2019 оны  зургаадугаар сарын 16-ны ѳдрийн 18:00 цагаас 2019 оны зургадугаар сарын 17-ны ѳдрийн 18:00 цаг хүртэл түр хааж, автотээврийн хѳдѳлгѳѳнийг хязгаарласан. 

Хэдийгээр өнөөдөр орой уг замаар зорчих эрх нээгдэх боловч автозам харьцангуй их эвдрэлтэй байгаа учраас зам засварын ажлыг эхлүүлжээ.

Уг засварын ажлыг дуустал дараах түр замаар зорчихыг хөдөлгөөнд оролцогчдод анхааруулж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.