Өчигдөр өглөөнөөс эхлэн салхины хурд секундэд 18-20 метр секунд хурд хүрсэнтэй холбоотойгоор Чингис хаан Олон Улсын нисэх буудлын зарим төлөвлөгөөт нислэгүүд хойшилжээ. Чухам аль чиглэлийн нислэг хойшилсон болохыг нисэх буудалтай холбогдон тодруулахад “Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Токиа, Москва-Берлин чиглэлийн нислэгүүд саатсан. Өлгий, Улаангом, Ханбумбат чиглэлийн орон нутгийн нислэгүүд цуцлагдсан” гэдгийг хэллээ.
Цаг уурын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр нислэг саатсантай холбоотойгоор Ой тогтоолтын олон улсын тэмцээнд оролцох гэж байсан Монголын баг тамирчдын 21 хүүхдийн 15 нь тэмцээндээ оролцож чадахгүйд хүрсэн байна.