Залуусын дуу хоолойг нийгэмд шийдвэр гаргах төвшинд хүргэх, залуучуудын оролцоог дэмжих зорилготой “Залуусын дуу хоолой-2019” чуулга уулзалт яг одоо "Туушин" болон "Blue Sky" зочид буудлын танхимуудад хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Чуулга уулзалтад Монгол Улсын 1200 гаруй залуусын төлөөлөл оролцож, эрэн сурвалжилах сэтгүүл зүй, сайн засаглал, тогтвортой хөгжлийн зорилтууд, нийгэм дэх залуусын оролцоо зэрэг маш сонирхолтой сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг өрнүүлж, залуусаас дэвшүүлсэн шинэлэг санаануудыг шийдвэр гаргах төвшинд хүргэхээр чуулж байгаа юм байна.