Өчигдөр Улаанбаатар хотод орсон хүчтэй салхины улмаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110 кВ-ын Сэлбэ дэд станцад гэмтэл гарч зуслан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамж 18:25-19:30 цагийн хооронд доголджээ. Гэмтлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-аас богино хугацаанд засварлаж 20.30 цагийн хэвийн болгосон байна.
Харин Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутагт хүчтэй салхи салхилж, бороо орсны улмаас өчигдөр 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, цахилгаан тасарчээ.
Уг бүсэд шугамын гэмтлийг засварлахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байгаа аж.