СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Батсүх: ЭЕШ өгснөөс хойш цагийн дотор оноогоо мэдэх боломжтой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Энэ жил ЕБС-ийг ойролцоогоор 16000 орчим хүүхэд төгсөж байна. Үүн дээр өмнөх онд төгссөн хүүхдүүд нэмэгдээд 2190 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгнө гэсэн урьдчилсан тооцоолол байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-нд  Монгол улсын түүх, Физик хичээлийн шалгалтаар эхэлнэ.

  • 17-нд Монгол улсын түүх, Физик
  • 18-нд Хими, Газарзүй, Англи хэл,
  • 19-нд Биологи, Математик,
  • 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг тус тус шалгалт зохион байгуулагдана.

Элсэлтийн ерөнхий шалгалтын математик, физик, химийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, Монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгавар гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Энэ жил математикийн шалгалтын хамгийн их сурагч өгч байгаа бол газарзүйн хичээлийн шалгалтын хамгийн бага сонгожээ.

Мөн энэ жилээс шалгуулагч шалгалтын анхны оноогоо шалгалт өгснөөс хойш 1 цагийн дотор мэдэх боломжтой болж байгаагаараа онцлог. Бид шалгалтын оноог хэрхэн дүгнэх талаар Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн Б.Батсүхээс тодруулав.

-Улсын хэмжээнд нийт 32 шалгалтын төв байгаа. Уг төв дээр шалгалт дууссаны дараа шалгуулагч нарын байцуулан шууд засалтын шилэн технологиор засагч машинаар шалгалтын материалыг засах юм. Нэг шалгалтын төв дээр нэг л засагч машин байх тул дараалал үүсэж магадгүй гэдгийг анхааруулж хэлмээр байна. З. Ингээд 24 цагийн дараа шалгуулагч нарын оноог хэмжээст оноо руу шилжүүлнэ. Хэмжээст оноо гэдэг нь их, дээд сургуульд элсэн орох босго оноо гэж ойлгож болно. Нийт 800 оноогоос хэдэн оноог авсныг дүгнэн гаргах юм. Урьд нь шалгуулагч нар шалгалтын үр дүнгээ 14 хоногийн дараа мэддэг байсан бол цагийн дотор мэдэх боломжтой болж байна.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материалаа марталгүй цагаасаа хоцрохгүй ирэх хэрэгтэй. Шалгалтад ашиглах харандаа, баллуурыг БҮТ-өөс тарааж өгнө

-Шалгуулагч нарт анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Бэлтгэлээ сайн хангахаас гадна. . Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.