СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Чуулган: Уугуул иргэн гэж Монгол эцэг эхээс төрсөн иргэнийг хэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцэх эсэхийг яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд хууль санаачлагчдаас асуулт асууж, хариулт авч байна

 УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

"Хуулийн нэмэлт өөрчлөлтөд "Уугуул иргэн" гэсэн заалт оржээ. Энэ юуг хэлээд байна вэ. Гадаад эцэгтэй, монгол эхтэй, Монголд өссөн хүнийг уугуул иргэн гэхгүй юу" гэж асуулаа. 

Хууль санаачлагч Д.Лүндээжанцан

"Уугуул иргэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тайлбар хуульд тодорхой байдаг. Органик хуульд "Монгол улсын иргэнээс /эцэг эхээс/ гарсан, Монгол улсын иргэний харъяаллаа алдаж байгаагүй, сүүлийн 5 жил эх орондоо тогтвортой оршин суусан иргэнийг "Уугуул иргэн" гэнэ" гэсэн заалт бий.  Гурван үеийн уугуул иргэн гэсэн ойлголт Үндсэн хуульд байх уу гэж ярьж байгаад Ерөнхийлөгчийн тухай хуульд сая хэлсэн заалт дээр тогтсон түүхтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 

"Шүүгчдийн насыг ямар үндэслэлээр нэмсэн юм бэ?" гэж асуулаа. 

Хууль санаачлагч Д.Лүндээжанцан

"Сонгогчид өөрсдөө ялгаад салгаад өгөх учраас УИХ-ын гишүүнд насны босго нэмэгдүүлэх шаардлаггүй гэж үзсэн. Харин шүүгчдийн насыг нэмсэн. Амьдралын туршлага, шүүн таслах ажлын туршлага, мэдлэг чадвар гэсэн олон шалгууртай байгаа учраас нас заасан" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Батболд

"Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг 39 гишүүн дэмжвэл үлдэнэ гэсэн заалт бий. Итгэл үзүүлэхгүй гэсэн тогтоолыг 39 нь дэмжиж байж үлдэх юм уу. Тогтвортой байдлыг хангаж өгөх ёстой биз дээ. Улам тогтворгүй болоод байгаа юм бишүү" гэлээ. 

Хууль санаачлагч Д.Лүндээжанцан

"Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэртэй хамт оруулж ирнэ. Энэ процесс 3 хоногийн дотор эхэлж 10 хоногийн дотор шийдэгдэх ёстой. Нийт гишүүний олонхи огцруулна гэсэн. Гэтэл ЕС 39-өөс дээш гишүүний итгэлийг хүлээж байж сая тогтвортой байх эрх нээгдэж байгаа юм. Улс орны амьдралын маш чухал хариуцлагыг үүрч байгаа учраас ингэж хийхээс өөр арга байгаагүй" гэлээ.

Мөнхсайхан доктор

"Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг ЕС өөрөө оруулж ирнэ. Надад итгэж байна уу гэдгийг парламентэд оруулах юм. Өөрт нь итгэл үзүүлж байгааг мэдэх арга юм. Тогтоолын төслийг парламент батлахгүй бол 30 хоногийн дотор өөр ЕС томилно. Парламент ЕС-ыг 30 хоногийн дотор батламжлахгүй бол өөрөө тарах зохицуулалт хийсэн. Одоо бол хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхи нь ЕС-ыг огцруулдаг. Хамгийн тогтворгүй байх үндэслэл энэ болчихоод байгаа юм" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

"Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд 43-ын 1-д УИХ-ын гишүүдийн 4/1 ээс доошгүй нь ЕС-ыг огцруулах саналыг шинэ ЕС-ын нэртэй оруулж ирнэ гэсэн байна. Зөв байх. Гэхдээ цаг хугацааны хувьд тодорхой болгох ёстой юм бишүү. Санал хураагаад дуусдаг. 14 хоногийн дараа дахин огцруулах процесс яригдаад эхэлбэл яах юм бэ. Хагас жил ЕС-ыг огцруулах тогтоол өргөн барихгүй гэдэг ч юм уу" гэлээ. 

Машбат доктор

"Энэ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг механизм л даа. Дэлхийн жишигт шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш 2 жилийн дотор огцруулах асуудлыг хөндөж болохгүй, нэг удаа огцруулах асуудал хөндсөн бол дараагийн нэг жилд дахин хөндөхгүй гэх мэт хязгааралт бий. ҮХ-ийн системээ харвал бид тогтвортой байдлаас илүү хяналттай байдал чухал. Иймэрхүү заалтууд орвол хэтэрхий хяналтгүй ЗГ бий болчих вий гэсэн эмзэглэл байгаа учраас нийтлэг жишээг авсан" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

"Яамдуудын нэрийг ҮХ дээр заримыг нь заагаад өгчихөж болохгүй юу. Д.Лүндээжанцан 9 яамны нэр олон байна. Өөрчлөгдөх магадлалтай гэсэн. Бодлогын 4 яам л бий. Гадаад яам, Сангийн яам, Батлах хамгаалах яам гэх мэт. Нэг ЕС гараад л Гадаад харилцааны яам, Гадаад яам гэх мэтээр сольчихдог" гэлээ. 

Хууль санаачлагч Д.Лүндээжанцан

"Тийм яамыг заавал оруул. Зургаан үндсэн чиг үүргийн яаманд Байгаль орчны яамыг оруул гэх мэт маш олон ярьлаа даа. За тэгье гэхээр гэтэл нэг нь Монголд боловсролын яам шиг чухал яам байхгүй гэх мэт ярьсаар эдийн засаг, дэд бүтцийг үндсэнд нь хаясан. Энэ мэтээр ярьсаар яамдын нэрийг оруулж чадаагүй л байхгүй юу" гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.