Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст пүрэв гарагт Цагаан ордонд дахин зочилсон байна. Энэ удаад реалити шоуны од Кардашиан хорих газраас суллагдсан иргэдийг дэмжиж ажлын байртай болгох, цаашдын амьдралыг нь гэрэлтүүлэхээр хичээл зүтгэл гаргажээ.
Цагаан ордны East Room-д цугласан төлөөлөгчдийн өмнө тэрээр “хүн бүр олон нийтийн харилцаа холбоог аюулгүй байгаасай гэж хүсдэг. Бидэнд тэдгээр хүмүүсийг дэмжиж туслах, хүн бүрийг аюулгүй байлгаж чадах илүү их боломж байгаа” гэжээ. Кардашиан суллагдсан хоригдлуудад туслах ажлын ярилцлагад орох, бусад арга хэмжээнд бэлтгэх хөтөлбөр санаачилсан байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Кардашиан Уэстыг дэмжиж буйгаа илэрхийлэн “тэр шаггүй олон нийтэд танигдсан бололтой” гэжээ. Кардашиан Уэст өмгөөлөгч болохоор хуулийн чиглэлээр суралцаж байгаа гэдгээ шүтэн бишрэгчид, дэмжигчдэдээ хэлсэн.
Урьд нь тэрээр хар тамхины хэргээс болж өршөөлгүйгээр бүх насаараа хорих ял сонссон эмэгтэй Элис Мэри Жонсоныг өмгөөлөх хэргээр Цагаан ордонд хэд хэдэн удаа зочилж байсан юм.
Эх сурвалж: www.theguardian.com