СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Х.Нямбаатар: 2016 онд МАН ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруул гэсэн ард түмний захиас даалгавар авсан

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. Эцэг хуульд гар хүрч буйтай холбогдуулан хууль батлагчид янз бүрийн байр суурь илэрхийлж эхэлсэн. Ардчилсан намын зөвлөлөөс чуулганы хуралдааныг орхин гарч, хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Үүсээд буй асуудалтай холбогдуулан бид УИХ-ын зарим гишүүдээс байр суурийг нь тодруулж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "2000 оноос хойш ҮХ-д оруулсан нэмэлтийг засаж залруулья гэж үе үеийн парламент ярьсан. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олонхийн санал авсан нь ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруул гэсэн ард түмний захиас даалгавар авсан байх магадлалтай. 

Би хоёр зүйлийг онцолж хэлье. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг бий болгох гэж 28 сүүлийн жил ярьж байгаа ч өнгөрсөн жил авлигад идэгдсэн байгууллагын хоёрдугаарт орчихсон байна. Шалтгаан нь шүүх засаглал улс төрөөс шууд хамааралтай томилгоо хийгдэж байгаа учраас. ҮХ-ийн өөрчлөлтөөр шүүхийн Ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын 5 гишүүнийг УИХ-аас, 5 гишүүнийг шүүх засаглалаас нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүдийн 3/2-ын саналаар ганцхан 4 жилийн хугацаатай бүрэн эрхийг томилно гэж оруулсан. ШЕЗ хуульдчаас шүүгчийг олж сонгох томилох эрхийг шууд өөрт нь өгч байгаа. Хуучин ерөнхийлөгч томилдог байсан. Одоо зөвхөн ерөнхийлөгч 21 хоногийн дотор батламжлах л эрхтэй. Гэхдээ ерөнхийлөгч тухайн шүүгчийг батламжлахаас татгалзах ганцхан хүчин зүйл байна. Тэр нь тэр шүүгч ҮХ зөрчсөн гэдэг шалтгааныг оруулж өгсөн. Батламжлахаас татгалзсан гэдгээ олон нийтэд тайлбарлах заалт оруулсан.

1997 оноос хойш Ерөнхийлөгч нар 27 удаа шүүгчийг томилохоос татгалзсан жишээ бий. Энэ юу гэвэл шууд шүүгч нар Ерөнхийлөгчөөс хамааралтай болсон л гэсэн үг шүү дээ. Сүүл рүүгээ шүүгч нар маань улс төрчдөө барьцаалж эхэлсэн. Хэрэг шийдэхдээ үнэ хаялцуулж худалдаа маягийн зүйл хийж эхэлсэн.

Энэ бүхнийг засаж залруулах ёстой. ҮХ-ийн өөрчлөлтөөр л засна. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол МАНАН мафийн нөхөд. Нэг бол шантааж хийдэг нөхөд л эсэргүүцэж байна" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.