“Баясах фүүдс” ХХК-ийн “Багро” нэрийн даршилсан өргөст хэмхнээс нарийн GP брендийн хуруу зай гарлаа гэсэн гомдол Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид “Баясах фүүдс” ХХК-ийг шалгаж байгаа аж. Иргэнээс гомдол ирүүлсэн бүтээгдэхүүн нь дөрөвдүгээр сард үйлдвэрлэгдсэн даршилсан өргөст хэмх байсан байна.
Хуруу зай нь кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг химийн маш хортой элементийг өөртөө агуулдаг бөгөөд нэг ширхэг хуруу зай нь 8000 литр усыг бохирдуулдгийн зэрэгцээ хүнийг шууд үхэлд хүргэх хор хөнөөлтэй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг юм. Хэрвээ иргэнээс ирүүлсэн гомдол мэдээлэл бодитой болох нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоогдвол “Баясах фүүдс” компани хэрэглэгчиддээ хөнөөлт бүтээгдэхүүн зарсан ялд унах аж.