СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын покерчин бүсгүй үсээ хатаах гэж байгаад тогонд цохиулж амьсгал хураажээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын иргэн 26 настай Лиля Новикова нь Лиа нэрээрээ дэлхийн онлайн тоглоом, покерын тэмцээнд алдартай тоглогч ажээ. Гэвч тэрээр угаалгын өрөөндөө үсээ хатааж байгаад тогонд цохиулж амиа алдсан байдалтай олдсон тухай Москвагаас мэдээлжээ.

TASS агентлагийн дамжуулснаар покерчин бүсгүйн биед тогонд цохиулж гэмтсэн улс мөр байгааг анхан шатны шинжилгээгээр илрүүлсэн байна. Засгийн газрын эх сурвалжийн мэдээгээр Лиагийн цогцсыг хөрш айлын хүн олжээ.

Новикова руу залгахад дуудлагад хариу өгөхгүй байна гэж хамаатнууд нь санаа зовж хөрш айлаас нь шалгаж өгөхийг хүсэхэд цогцос нь олдсон гэж цагдаагийн газар мэдээлэв. Тэр бусад онлайн тоглогчдын адил Twitch.tv шууд дамжуулалтын сувгаар видеогоо постолдог байсан хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг байсан юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.