СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-14

"Хар цэг" буюу осол гардаг цэг орон нутгийн замд 50 гаруй байдаг ажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албанаас зуны урин дулаан цаг эхэлж буйтай холбогдуулан хөдөө орон нутгийн замд гарч буй осол эндэгдэлийг бууруулах хүрээнд томоохон аян эхлүүлж байгаагаа өнөөдөр /2019-06-14/ мэдээллээ

 

"Яараад яахав дээ" аяныг эхлүүллээ

Засгийн газрын 2019 оны 128 дугаар тогтоол гарч, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийг байгуулж, хөтөлбөр баталсан ажээ. Энэ хөтөлбөрөөр манай улсад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр тодорхой зорилтуудыг ТЦА-аас таввжээ.

Энэ хүрээнд хөдөө орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж буйтай холбогдуулан өнөөдрөөс эхлэн "Орон нутгийн замын хяналт, хөдөлгөөний соёл" нэгдсэн арга хэмжээг эхлүүлж байна. 2019-06-15-наас 2019-09-25 ныг дуустал энэ арга хэмжээ үргэлжилнэ. 

Зам дээр гарч буй нийт ослын 70 орчим хувь нь зуны урин дулаан цагт буюу шалгалт хийгдэх цаг хугацаанд гардаг ажээ. Иймд орон нутгийн замд үйлдэгддэг осол хэргийг бууруулах зорилгоор энэхүү арга хэмжээг сүүлийн жилүүдэд тогтмол хийж байгаа аж.

Жишээ нь 2018 онд ТЦА-аас 188 цэгт 24 цагаар тасралтгүй хяналт явуулсны үр дүнд тодорхой хэмжээгээр осол эндэгдэл буурсан үзүүлэлт гарсан. Дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлагыг хүлээн авч 29 мянгад нь хэрэг нээн ажилласан. Зөрчил гаргагсдын 75 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, 81 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байна гэсэн судалгаа гарсан байна. 

"Хар цэг" буюу осол их гардаг газар

Замын осол ихээр гардаг буюу "Хар цэг" гэх ойлголт манай улсын хөдөө орон нутгийн замд 50 гаруй байдаг ажээ. Замын цагдаагаас "Хар цэгийн судалгаа"  гаргажээ. Тус цэгүүдэд түшиглэн замын постууд байгуулж хянадаг болж байгаа гэнэ. 

Өнгөрсөн хугацаанд 14 хар цэгийг алга болгосон. 34 "хар цэг"-т анхааруулах самбар байршуулсан. Гэхдээ "хар цэг"-үүдэд анхааруулах самбар тавиад байх биш бүрмөсөн алга болгох чиглэлээр ажиллаж байгаа гэлээ. 

Дашрамд дурдахад Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт замын хөдөлгөөний гэмт хэрэг 2-5 дахин өсчээ. Дээрх "хар цэг"-үүдийн дийлэнх нь энэ аймгуудад байдаг ажээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.