СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Каталанчууд жилийн өмнө тусгаар тогтноход ойрхон байв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Испанийн Каталон мужийн нийслэл Барселона хотод 180,000 хүн тусгаар тогтнолынхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэн жагсаж байлаа. Энэ бол одоогоос яг нэг жилийн өмнөх Каталанчуудын дүр зураг.

юм. Бүх нийтийн санал хураалтад оролцсон иргэдийн 46,7 хувь нь тусгаар тогтнохыг дэмжиж, 44,9 хувь нь эсэргүүцсэн. Испани улсын Үндсэн хуулийн шүүх бүх нийтийн санал хураалтыг хууль бус гэж үзэн Мадридаас шууд хорио тогтоосон.

Жилийн дараа Бүгд найрамдах Батлан Хамгаалах хороо жагсаал зохион байгуулж байна. Жагсаалын үеэр Барселона болон Фигюрес хотуудын хооронд зорчдог галт тэрэг, Льеда ба Барселон, Мадрид ба далайн эргийн хотуудын хоорондох автозамын үйл ажиллагааг түр зогсоожээ. Мөн Бүгд найрамдах Батлан Хамгаалах хороо Их Британийн нийслэл Лондон, Францын нийслэл Парис хотуудад жагсаал зохион байгуулсан байна.

Өнгөрсөн зургаадугаар сард Куим Торрагаар удирдуулсан Каталаны тусгай мужийн шинэ Засгийн газар тангаргаа өргөснөөр Мадрид дахь Засгийн газар шууд удирдан захирах эрхээ цуцалсан.

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.