Нийслэлийн Хан-Уул дүүрэгт согтуурсан эрэгтэй орон сууцны гурван давхраас унаж нас баржээ
Хан-Уул дүүргийн 11 хороонд байрлах "Делта констракшн” компанийн барилга дээрээс хүн унаж нас барсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллаж шалгалтын ажиллагаа явуулснаар Буянт-Ухаа хороололд оршин суух хаягтай 28 настай эрэгтэй Ж нь унаж амь насаа алдсан байжээ.
Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.