Цоо шинэхэн Bentley Flying Spur дөрвөн хаалгатай суудлын автомашин арьсан суудал, панорам салхивч, гялгар модон салоныг цогцлоогоод зогсохгүй 330 км/цаг хүртэл хурдлах хүчтэй. Тиймээс л нисдэг Spur гэж нэрлэжээ.
Энэ бүхэн нэг машинд багтана гэдэг ховор тохиолдол. Цагт 300 км гаруй хурдлах хүчин чадалтай нисдэг хүлгүүд ихэвчлэн хоёр хаалгатай, намхан байдгийг автомашин сонирхогчид андахгүй.
Bentley цоо шинэхэн Flying Spur загвараа энэ долоо хоногт танилцуулсан юм. Тухлаг лимузин шиг харагдаж байгаа ч 626 морины хүчин чадал бүхий 12 цилиндртэй турбо хөдөлгүүр ердөө 3,7 секундын дотор л цагт 96 км хурд авах хүчтэй.
Road & Track сэтгүүлд бичсэнээр Flying Spur бол дэлхийн хамгийн хурдан дөрвөн хаалгатай суудлын автомашин юм. Дээд хурдаа авахад цагт 333 км хүрнэ. Дараа нь BMW-н Alpina B7 цагт 329 км хурдалж хоёрдугаарт бичигдэх аж.
Bentley цоо шинэхэн нисдэг машинаа ирэх онд үйлчлүүлэгчдэд хүргэнэ гэж төлөвлөж байна. Одоогоор үнээ тогтоогүй ч 245,000 ам.доллар орчим байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: www.cnn.com