СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-10-02

Хөвгүүд хожиж, охид тэнцэв

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Польш улсын Хориньец-Здрүй хотод зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын багийн ДАШТ эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцож буй.

Тэмцээний хөвгүүдийн ангилалд 14 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд "А" хэсэгт Монголын баг эхний тоглолтоо Италитай хийж, 4:2-оор хожив. Нэг болон хоёрдугаар ширээнд тоглосон спортын мастер Б.Пүрэвжаргал, С.Мөнх-Оргил нар тэнцэж, гуравдугаар ширээнд тоглосон спортын мастер Б.Энхрийлэн хожин, багтаа ялалт авчирчээ.

Харин охидын ангилалд арван баг тойргоор тоглох бөгөөд Монголын баг эхний тавилдаа Беларусьтай 3:3-аар "эвийн гэрээ" байгуулав. Нэгдүгээр ширээн дээр тоглосон ДДХМ Э.Хүслэн учраадаа хожигдож, хоёрдугаар ширээнд спортын мастер Б.Мишээл ялалт байгуулан гуравдугаар ширээнд даамын мастер Н.Лхагвадолгор тэнцжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.