СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

Өчигдөр анх удаа энэ парламентийн босгоор алхаж орж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хийсэн.

Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, саналаа хэлсэн юм. Үүний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр буюу баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар өөр асуудал хэлэлцэхгүй зөвхөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

Сурталчилгаа
  • 2019-06-14 16:50

    Д.Лүндээжанцан: Уугуул иргэн гэж Монгол эцэг эхээс төрсөн иргэнийг хэлнэ

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хуулийн нэмэлт өөрчлөлтөд "Уугуул иргэн" гэсэн заалт оржээ. Энэ юуг хэлээд байна вэ. Гадаад эцэгтэй, монгол эхтэй, Монголд өссөн хүнийг уугуул иргэн гэхгүй юу" гэж асуулаа. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Уугуул иргэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тайлбар хуульд тодорхой байдаг. Органик хуульд "Монгол улсын иргэнээс /эцэг эхээс/ гарсан, Монгол улсын иргэний харъяаллаа алдаж байгаагүй, сүүлийн 5 жил эх орондоо тогтвортой оршин суусан иргэнийг "Уугуул иргэн" гэнэ" гэсэн заалт бий.  Гурван үеийн уугуул иргэн гэсэн ойлголт Үндсэн хуульд байх уу гэж ярьж байгаад Ерөнхийлөгчийн тухай хуульд сая хэлсэн заалт дээр тогтсон түүхтэй" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Шүүгчдийн насыг ямар үндэслэлээр нэмсэн юм бэ?" гэж асуулаа. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Сонгогчид өөрсдөө ялгаад салгаад өгөх учраас УИХ-ын гишүүнд насны босго нэмэгдүүлэх шаардлаггүй гэж үзсэн. Харин шүүгчдийн насыг нэмсэн. Амьдралын туршлага, шүүн таслах ажлын туршлага, мэдлэг чадвар гэсэн олон шалгууртай байгаа учраас нас заасан" гэлээ. 

    УИХ-ын гишүүн С.Батболд "Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг 39 гишүүн дэмжвэл үлдэнэ гэсэн заалт бий. Итгэл үзүүлэхгүй гэсэн тогтоолыг 39 нь дэмжиж байж үлдэх юм уу. Тогтвортой байдлыг хангаж өгөх ёстой биз дээ. Улам тогтворгүй болоод байгаа юм бишүү" гэлээ. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэртэй хамт оруулж ирнэ. Энэ процесс 3 хоногийн дотор эхэлж 10 хоногийн дотор шийдэгдэх ёстой. Нийт гишүүний олонхи огцруулна гэсэн. Гэтэл ЕС 39-өөс дээш гишүүний итгэлийг хүлээж байж сая тогтвортой байх эрх нээгдэж байгаа юм. Улс орны амьдралын маш чухал хариуцлагыг үүрч байгаа учраас ингэж хийхээс өөр арга байгаагүй" гэлээ.

    Мөнхсайхан доктор "Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг ЕС өөрөө оруулж ирнэ. Надад итгэж байна уу гэдгийг парламентэд оруулах юм. Өөрт нь итгэл үзүүлж байгааг мэдэх арга юм. Тогтоолын төслийг парламент батлахгүй бол 30 хоногийн дотор өөр ЕС томилно. Парламент ЕС-ыг 30 хоногийн дотор батламжлахгүй бол өөрөө тарах зохицуулалт хийсэн. Одоо бол хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхи нь ЕС-ыг огцруулдаг. Хамгийн тогтворгүй байх үндэслэл энэ болчихоод байгаа юм" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд 43-ын 1-д УИХ-ын гишүүдийн 4/1 ээс доошгүй нь ЕС-ыг огцруулах саналыг шинэ ЕС-ын нэртэй оруулж ирнэ гэсэн байна. Зөв байх. Гэхдээ цаг хугацааны хувьд тодорхой болгох ёстой юм бишүү. Санал хураагаад дуусдаг. 14 хоногийн дараа дахин огцруулах процесс яригдаад эхэлбэл яах юм бэ. Хагас жил ЕС-ыг огцруулах тогтоол өргөн барихгүй гэдэг ч юм уу" гэлээ. 

    Машбат доктор "Энэ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг механизм л даа. Дэлхийн жишигт шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш 2 жилийн дотор огцруулах асуудлыг хөндөж болохгүй, нэг удаа огцруулах асуудал хөндсөн бол дараагийн нэг жилд дахин хөндөхгүй гэх мэт хязгааралт бий. ҮХ-ийн системээ харвал бид тогтвортой байдлаас илүү хяналттай байдал чухал. Иймэрхүү заалтууд орвол хэтэрхий хяналтгүй ЗГ бий болчих вий гэсэн эмзэглэл байгаа учраас нийтлэг жишээг авсан" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Яамдуудын нэрийг ҮХ дээр заримыг нь заагаад өгчихөж болохгүй юу. Д.Лүндээжанцан 9 яамны нэр олон байна. Өөрчлөгдөх магадлалтай гэсэн. Бодлогын 4 яам л бий. Гадаад яам, Сангийн яам, Батлах хамгаалах яам гэх мэт. Нэг ЕС гараад л Гадаад харилцааны яам, Гадаад яам гэх мэтээр сольчихдог" гэлээ. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Тийм яамыг заавал оруул. Зургаан үндсэн чиг үүргийн яаманд Байгаль орчны яамыг оруул гэх мэт маш олон ярьлаа даа. За тэгье гэхээр гэтэл нэг нь Монголд боловсролын яам шиг чухал яам байхгүй гэх мэт ярьсаар эдийн засаг, дэд бүтцийг үндсэнд нь хаясан. Энэ мэтээр ярьсаар яамдын нэрийг оруулж чадаагүй л байхгүй юу" гэлээ. 

    2019-06-14 11:25

    Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж дууслаа. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулав. Үүнд:

    1.  Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

    2.  Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

    3.  Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;

    4.  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

    Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа" гэлээ. 

    2019-06-14 10:10

    Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт оруулах саналаа өгөөгүй

    УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулж манай зөвлөл нэг л байр суурь илэрхийлж байгаа. Ерөнхийлөгчөөс тодорхой санал аваагүй байна. Мөн дорвитой, шинэчлэлийн чанартай зүйлс ороогүй байна. Дахин нягтлая. Ядаж энгийн хууль хэлэлцэхэд гишүүд 4 минутаар үг хэлдэг бол энэ тусгай хуулийг хэлэлцэхэд хугацааг нэммээр байна" гэлээ.

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавигдах шаардлага гэж бий. ЗГ-аас санал авсан байх, ҮАБЗ-өөр хэлэлцүүлж санал авах, Хүний эрхийн комиссоос мөн санал авах, мөнгө зээлийн асуудлаар Монгол банкны ерөнхийлөгчид танилцуулсан байх гэх мэт шаардлагууд бий. Ажлын хэсэг тухай бүрт санал авсан. Ерөнхийлөгчөөс 2017 онд хуучин ерөнхийлөгчөөс, 2018 онд шинэ ерөнхийлөгчөөс нийтдээ гурав дахин санал авсан. Нэгд нь хариу ирсэн. Хоёрт нь хариу ирээгүй. Хуульд зааснаар 30 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үздэг юм билээ" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "Би энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж буй гишүүдийн нэг. Гэхдээ өнөөдрөөс ҮХ-ийг хэлэлцэх асуудлыг явуулаад эхэлбэл бид зарим томоохон эхэлсэн ажлуудаа гацаах нь. Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд УИХ-аас гарах шийдвэрийн төслийг гаргах ажлын хэсэг байгуулагдаж байна. ЗГ-т ямар чиглэл өгөх нь тодорхойгүй болчихлоо. Монгол улсыг хохироож байгаа гэрээг засах чадвартай байж байж энэ У.Хүрэлсүхийн засгийн газар тогтож үлдэнэ" гэлээ.

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Парламентэд гурван намын төлөөлөл бий. Хоёр намын төлөөлөл нь зөвшилцөж чадахгүй байна шдэ. Төрийн тэргүүний байр суурь ойлгомжгүй байна. Бүх ард түмнээс сонгогдсон тэр хүний байр суурийг оруулах ёстой. Энэ хуулийн өөрчлөлт өөрөө зөрчилтэй байна. Зөв заалтуудаа оруулаад, буруу заалтуудыг хасья. Ядаж дэгийг өөрчилж гишүүдийн үг хэлэх хугацааг нэммээр байна. Энэ хуулийн төслийг хойшлуулъя" гэлээ. 

    УИХ-ын гишүүн С.Бямбацогт "ҮХ-д нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гаргаж болно гэсэн заалт бий. УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, төрийн тэргүүн гэсэн гурван субъект хууль санаачилж болно гээд. Бүх ард түмнээр хэлэлцүүлж болно гэх мэт бүх нарийвчилсан заалтууд бий. Бид анхдагч хууль биш, шинэчилсэн найруулга биш ҮХ-д оруулж буй нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлж байна. 28 заалтад нэмэлт оруулна. Энэ бол хууль зөрчсөн асуудал биш. Бид 2000 онд долоон заалтад нэмэлт оруулсан. Түүнээс хойш олон ч удаа өөрчлөлт оруулах тухай яригдсан. 2014 онд ҮХ-д нэмэлт оруулах хууль баталсан. 2011 оноос нийт 7 удаа ҮХ-д нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан байдаг юм байна. Хамгийн сүүлд 2017 онд Ардчилсан намын гишүүд тэргүүтэй 45 гишүүн өргөн барьжээ. Энэ өргөн барьсан төсөлтэй одоогийн төсөл ерөнхийдөө төстэй" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Намууд худлаа мэдэгдэл хийчихээд гараад явчихсан байна. Дургүй юм шиг дүр эсгээд цаанаа дуртай байгаа л даа. Одоогийн орж ирж байгаа төслөөр бол манайх Английн Ерөнхий сайдын засаглалтай ч юм шиг, Германы канцлерийн засаглалтай ч юм шиг болох нь л дээ. Бүр ажил явахгүй болох юм биш үү. Ийм юм болчих вий гээд би энэ хуулийн өөрчлөлтөөс болгоомжилж байна" гэлээ.

  • 2019-06-14 10:10

    2019-06-14 16:50

    Д.Лүндээжанцан: Уугуул иргэн гэж Монгол эцэг эхээс төрсөн иргэнийг хэлнэ

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Хуулийн нэмэлт өөрчлөлтөд "Уугуул иргэн" гэсэн заалт оржээ. Энэ юуг хэлээд байна вэ. Гадаад эцэгтэй, монгол эхтэй, Монголд өссөн хүнийг уугуул иргэн гэхгүй юу" гэж асуулаа. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Уугуул иргэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тайлбар хуульд тодорхой байдаг. Органик хуульд "Монгол улсын иргэнээс /эцэг эхээс/ гарсан, Монгол улсын иргэний харъяаллаа алдаж байгаагүй, сүүлийн 5 жил эх орондоо тогтвортой оршин суусан иргэнийг "Уугуул иргэн" гэнэ" гэсэн заалт бий.  Гурван үеийн уугуул иргэн гэсэн ойлголт Үндсэн хуульд байх уу гэж ярьж байгаад Ерөнхийлөгчийн тухай хуульд сая хэлсэн заалт дээр тогтсон түүхтэй" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "Шүүгчдийн насыг ямар үндэслэлээр нэмсэн юм бэ?" гэж асуулаа. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Сонгогчид өөрсдөө ялгаад салгаад өгөх учраас УИХ-ын гишүүнд насны босго нэмэгдүүлэх шаардлаггүй гэж үзсэн. Харин шүүгчдийн насыг нэмсэн. Амьдралын туршлага, шүүн таслах ажлын туршлага, мэдлэг чадвар гэсэн олон шалгууртай байгаа учраас нас заасан" гэлээ. 

    УИХ-ын гишүүн С.Батболд "Ерөнхий сайдад итгэл үзүүлэхийг 39 гишүүн дэмжвэл үлдэнэ гэсэн заалт бий. Итгэл үзүүлэхгүй гэсэн тогтоолыг 39 нь дэмжиж байж үлдэх юм уу. Тогтвортой байдлыг хангаж өгөх ёстой биз дээ. Улам тогтворгүй болоод байгаа юм бишүү" гэлээ. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Ерөнхий сайдыг огцруулахдаа шинэ Ерөнхий сайдын нэртэй хамт оруулж ирнэ. Энэ процесс 3 хоногийн дотор эхэлж 10 хоногийн дотор шийдэгдэх ёстой. Нийт гишүүний олонхи огцруулна гэсэн. Гэтэл ЕС 39-өөс дээш гишүүний итгэлийг хүлээж байж сая тогтвортой байх эрх нээгдэж байгаа юм. Улс орны амьдралын маш чухал хариуцлагыг үүрч байгаа учраас ингэж хийхээс өөр арга байгаагүй" гэлээ.

    Мөнхсайхан доктор "Итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг ЕС өөрөө оруулж ирнэ. Надад итгэж байна уу гэдгийг парламентэд оруулах юм. Өөрт нь итгэл үзүүлж байгааг мэдэх арга юм. Тогтоолын төслийг парламент батлахгүй бол 30 хоногийн дотор өөр ЕС томилно. Парламент ЕС-ыг 30 хоногийн дотор батламжлахгүй бол өөрөө тарах зохицуулалт хийсэн. Одоо бол хуралдаанд сууж байгаа гишүүдийн олонхи нь ЕС-ыг огцруулдаг. Хамгийн тогтворгүй байх үндэслэл энэ болчихоод байгаа юм" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд 43-ын 1-д УИХ-ын гишүүдийн 4/1 ээс доошгүй нь ЕС-ыг огцруулах саналыг шинэ ЕС-ын нэртэй оруулж ирнэ гэсэн байна. Зөв байх. Гэхдээ цаг хугацааны хувьд тодорхой болгох ёстой юм бишүү. Санал хураагаад дуусдаг. 14 хоногийн дараа дахин огцруулах процесс яригдаад эхэлбэл яах юм бэ. Хагас жил ЕС-ыг огцруулах тогтоол өргөн барихгүй гэдэг ч юм уу" гэлээ. 

    Машбат доктор "Энэ бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг механизм л даа. Дэлхийн жишигт шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш 2 жилийн дотор огцруулах асуудлыг хөндөж болохгүй, нэг удаа огцруулах асуудал хөндсөн бол дараагийн нэг жилд дахин хөндөхгүй гэх мэт хязгааралт бий. ҮХ-ийн системээ харвал бид тогтвортой байдлаас илүү хяналттай байдал чухал. Иймэрхүү заалтууд орвол хэтэрхий хяналтгүй ЗГ бий болчих вий гэсэн эмзэглэл байгаа учраас нийтлэг жишээг авсан" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Яамдуудын нэрийг ҮХ дээр заримыг нь заагаад өгчихөж болохгүй юу. Д.Лүндээжанцан 9 яамны нэр олон байна. Өөрчлөгдөх магадлалтай гэсэн. Бодлогын 4 яам л бий. Гадаад яам, Сангийн яам, Батлах хамгаалах яам гэх мэт. Нэг ЕС гараад л Гадаад харилцааны яам, Гадаад яам гэх мэтээр сольчихдог" гэлээ. 

    Хууль санаачлагч Д.Лүндээжанцан "Тийм яамыг заавал оруул. Зургаан үндсэн чиг үүргийн яаманд Байгаль орчны яамыг оруул гэх мэт маш олон ярьлаа даа. За тэгье гэхээр гэтэл нэг нь Монголд боловсролын яам шиг чухал яам байхгүй гэх мэт ярьсаар эдийн засаг, дэд бүтцийг үндсэнд нь хаясан. Энэ мэтээр ярьсаар яамдын нэрийг оруулж чадаагүй л байхгүй юу" гэлээ. 

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.