АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгийн барилгын нээлт өнгөрсөн дөрөвдүгээр сард ашиглалтад орсон билээ. Тэгвэл энэ ням гарагт үйл ажиллагааныхаа нээлтийг хийж, ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилж эхлэх гэж байна. Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийн барилгыг Япон Улсын Засгийн газар, ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгээр ашиглалтад оруулсан.
Дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх тус эмнэлэг 104 ортой бөгөөд Монголд эмчлэгдэхгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх боломжтой юм.
Эмнэлгийн зарим хэсэг тухайлбал, энэ зун амбулаторийн дотрын тасаг, дараагийн ээлжинд мэс засал, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламжийн тасгуудыг ашиглалтад оруулах юм байна. Тус эмнэлгийн хувьд улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна Баянзүрх дүүргийн 71000 гаруй иргэнд II шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэх гэнэ.