СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-06-14

Дипломатуудын талаар хаалттай хаалганы цаана юу ярив?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Т.САЙХАН

Истанбул дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг болон жолооч С.Эрдэнэбилэг нар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. Тус хэрэгтэй холбогдуулан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдсан байдаг. Хуралдаанаар Монголын дипломатчдын холбогдсон гэмт хэргийн талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өгсөн юм. Улмаар байнгын хорооноос энэхүү асуудалтай холбоотой тогтоол гаргахаар болжээ. Тэгвэл байнгын хорооны хаалттай хаалганы цаана юу яригдсан талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан хуралдааны дараа Б.Баттүшиг, Эрдэнэбилэг нар олон удаагийн үйлдлээр ХБНГУ-ын хилээр хар тамхи оруулсан гэсэн мэдүүлэг өгсөн тухай ч яригдсан байна.

Түүнчлэн дахин нэг консулын газрын ажилтан их хэмжээний хар тамхи ХБНГУ-руу тээвэрлэж яваад баригдсан талаар гишүүдэд мэдээлэл өгчээ. Мөн манай консулууд нэг эргэлтэд 20, 30 мянган еврогийн тамхи зөөдөг байсан бол одоо наймаанд оролцдог болж нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээнд байна гэжээ. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар дипломатуудын томилгооны асуудлыг нэлээд ярилцсан байна. Томилгоо оновчгүй байсан учраас энэ хүмүүс нь асуудалд орж байна. Үүнд хэн хяналт тавих, ямар шаардлагаар хэрхэн томилох, эргээд хариуцах эзэн нь хаана байна гэх мэт асуудлыг ярилцжээ. Гадаад харилцааны сайдын мэдээлэлд сүүлийн 10 гаруй жилийн дотор Гадаад харилцааны яаманд дипломатуудтай холбоотой гомдол ирсэн. Гэтэл энэ хүмүүсээс дахин Дипломат төлөөлөгчийн газар томилогддог талаар ч дурдсан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.