Афганистан улсын Газни хотод байрладаг эртний түүхэн улбаатай цамхаг нурсан тухай эх сурвалж мэдээлжээ. Ард иргэд Засгийн газрын эрх баригчид улсын түүхэн өв соёлын үнэт олдвор, урлагийн бүтээлийг хамгаалах боломжгүй байсан эсэх дээр эргэлзэж байна.
Газни хотод үүнтэй төстэй эртний хэрэм цамхаг олон байсан ч ээлж дараалан нурсаар байгаа юм. Албаны хүмүүс үүнд цаг агаарын байдал, ширүүн бороог буруутгаж байгаа ч иргэдийн зүгээс Засгийн газрын эрх мэдэлтнүүд түүхэн өв соёлыг хамгаалахад анхаарахгүй байгаад шүүмжлэлтэй хандсаар иржээ.
Хэдийгээр дайны хөлд нэрвэгдсэн ч Газни хот бол исламын төдийгүй исламын шашнаас өмнөх үеийн түүхэн дурсгалт эд өлгийн зүйлсийг агуулж буй ховор хот юм. Долдугаар зууныг хүртэл тус хот Буддын шашны төв байсан ч МЭ 683 онд Арабын цэргүүд исламын шашныг энд авчиржээ. Харин 13 дугаар зууны үед их эзэн Чингис хааны хүү Өгөдэй хаанаар удирдуулсан цэргүүд хотыг эзлэн авсан юм.
Хожим Исламын хамтын ажиллагааны байгууллагаас исламын соёлтой Азийн нэг хэсэг хэмээн хөгжүүлсэн байна. Талибаны зэвсэгт бүлгийн дайралт, зэвсэгт мөргөлдөөнөөс болж эртний хоттой танилцах амаргүй болсон билээ.
Эх сурвалж: www.bbc.com