СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НҮБ гэр бүлд хамгийн ээлтэй орнуудыг нэрлэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн  байгууллага болоод Европын Холбоонд багтдаг чинээлэг 40 гаруй орныг гэр бүл, хүүхдийн хөгжилд хэрхэн анхаарал хандуулдгийг судалсан байна. Чинээлэг орнууд гэр бүлд хэр ээлтэйг уг судалгаагаар харуулахыг зорьжээ.

Хүүхэд ирээдүйд зөв хүн болж өсч хүмүүжихэд эцэг эхийн хандлага, харилцаа, анхаарал халамж туйлын үнэ цэнэтэй. Эдгээр улс орнуудын Засгийн газрууд хүүхдийн хөгжил, халамжид хэрхэн анхаардаг болохыг эцэг эхийн цалинтай чөлөө, хөхөөр хооллохыг дэмжих хөтөлбөр, хүүхэд асаргаа болон сургуулийн өмнөх боловсролын хүрээнд авч үзжээ.

Ингэхэд Жагсаалтын эхний 10 байранд багтсан улс орнууд жирэмсний амралт, төрсний дараах ажлын чөлөөг бүтэн цалинтай олгодог ба дан ганц ээжээс гадна аавд ч мөн ийм амралт олгодог байна. Мөн чинээлэг улс орнуудаас гэр бүл хүүхдийн хөгжилд хамгийн бага анхаардаг орнуудад Швейцарь, Грек, Кипр, Их Британи, Ирланд улсууд багтаж сүүл мушгижээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн хөгжилд зориулж эцэг эхийг багадаа 0-6 сар хүртэл хугацаанд бүтэн цалинтай ажлаас чөлөөлөхийг санал болгодог.

Эстон дэлхийн улс орнуудаас хамгийн удаан хугацаанд ээжүүдэд бүтэн цалинтай чөлөө олгодог байна. Энэ улсад 85 долоо хоногийн турш хүүхдээ асарч сувилж байгаа ээжүүдэд цалинтай амралт олгодог бол Унгар улсад 72 долоо хоног, Болгарт 65 долоо хоног байдаг.

Ээжүүдээс гадна аавууд ч мөн цалинтай амарч хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд тусалж, эхнэрүүдийг төрсний дараах хямралаас гарахад дэмжлэг үзүүлж хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх хэрэгтэй гэж НҮБ үздэг. Гэвч Япон улсад аавуудад хамгийн урт амралт буюу нярайг зургаан сар хүртэл асралцахад тусалж цалинтай амралт өгдөг байна.

 

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн судалгааны газраас гаргасан мэдээллийг бүрэн эрхээр нь эндээс https://www.unicef-irc.org/publications/pdf/Family-Friendly-Policies-Research_UNICEF_%202019.pdf уншина уу.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.