СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-10-02

Эрдэнэтийн 49 хувийнхны эсрэг сайд Ц.Нямдорж ганцаар үлдлээ

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудаж, нээлттэй сонсгол явуулахыг шаардсан нь 2018 оны 5 сарын эхээр болсон үйл явдал. Улмаар “Шударга ёсыг хуйвалдааны сайд Ц.Нямдоржоос эхлүүлье” гэж уриалж, хэвлэлийн бага хурал дээр “.

Гэвч Х.Бат-Ялалт нэр цэвэр хүн биш. Тэрээр Иргэний хөдөлгөөний нам, мөн АН-д гишүүнээр гүйж байгаад ИЗНН-д ороод, удирдлагуудтай нь таарамжгүй гэсэн шалтгаанаар нам байгуулж тусдаа гарсан хүн. Намтар нь “барьцгүй” учир ард түмэн үгэнд нь итгэхээ больсон. Иймээс 5 дугаар сарын түүний тэмцлийг хэн ч анхаараагүй гэж хэлж болно.

Тэр ч бүү хэл сайд . Өдөр бүр нийгэмд хэдэн арван чухал үйл явдал өрнөж байдаг тул “шантаажчин” хочит Х.Бат-Ялалтын гаргасан өргөдлийг олон нийт чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн гэсэн үг.

Монголын хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт “Ц.Нямдорж сайдын эхнэр, хүүхдийнх нь нэр дээр 14 орон сууц, гурван үл хөдлөх хөрөнгө байгаа” тул шалгаж өгөхийг АТГ-аас хүсжээ. АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаярын иргэн Х.Бат-Ялалтад өгсөн 2018 оны 5 сарын 18-ны албан бичигт дурдсанаар “Монгол улсын Улсын их хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд ...” гэсэн хариуг өгсөн байдаг.  Сайд өөрөө түрээсийн байранд амьдраад байдаг, гэтэл эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр 17 орон сууц, үл хөдлөх хөрөнгө байгаад байдаг...

Олны хараанд төдийлөн ороогүй энэ хэрэг явдлын тухай АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Тус бүрчлэн, дурдагдсан хөрөнгө нэг бүрийг шалгасан. Үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтай прокурорын хяналтад шилжүүлсэн. ” хэмээн өнгөрсөн долоо хоногт хийсэн АТГ-ын сар бүрийн мэдээллийн цагаар хэлчихлээ.

“Прокуророос энэ хэргийг тодруул гэдэг асуудал анх удаа үүсч байна“ гэдэг үг маш ноцтой юм. АТГ-аас шалгаад гэмт үйлдлээр тогтоогдоогүй хэрэг дээр УЕПГ-аас түүхэндээ анх удаа “Дахин шалга” гэсэн үүргийг өгсөн гээд хэлчихлээ. Анхаарахгүй өнгөрч боломгүй энэ хэргийн тухай олон нийт өнгөрсөн долоо хоногт мөн л анзаарахгүй өнгөрөв бололтой. Шуудхан хэлэхэд, Прокурорын байгууллага сайд Ц.Нямдоржийн хууль бусаар хөрөнгөжсөн байж болох хэргийг дахин дахин шалгуулж, элдэвлэхийг хүсэж байна.

Ц.Нямдорж яагаад Прокурорын байгууллагын дургүйг хүргэв? Энэ байгууллагад ХХБ нөлөөлөөд байна уу?

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг АТГ болон УЕПГ-аар дахин дахин шалгуулж байгаагийн цаад шалтгааныг олоход төвөггүй. Иргэд үнэнийг мэдэх эрхтэй.

Түүний сүүлийн хоёр жилийн сайд Ц.Нямдоржийн яриаг шүүрдэн үзвэл . Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компани хуйвалдааны замаар авсан тухай их ярьсан байх юм. Түүний хэлсэн ярьсны зах зухаас эргэн санацгаая. Бид өчигдөрхөн болсон үйл явдлыг мартдаг улс шүү дээ.  

. Монголбанкны удирдлага, төрийн бүх дарга нар зөвхөн нэг этгээдэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайлж өгөхийн тулд нэгэн зэрэг алхсан. Үүнд нам дамжсан бүлэглэл, тэдний толгойлогч оролцсон нь үнэн

“Надад нотлох баримтын хэмжээнд үнэлж болох мэдээллүүд байна. . 6 сарын 23-ний өдөр Ташкентад гурван улсын төрийн тэргүүн уулзах үед ХХБ-ны О.Орхон очиж эцсийн цэгийг тавьсан”

“Олигархи, энэ хуйвалдааны нөхөд чинь ард түмний нуруун дээр хувалз шиг суучихаад улсыг чинь самарчих гээд байгаа учраас би юм яриад байгаа юм. Эрдэнэтийн 49 хувийг ярьдаг 6 сарын 23-ний хурал дээр ХХБ-ны хоёр ажилтан орж ирээд, бүтэн танилцуулсаар байгаад шийдвэрийг гаргуулсан юм байна лээ шд.

Энд улсын хулгайлагдсан өмчийн асуудал яригдаж байгаа юм. Их хэмжээний мөнгө хулгайн замаар улсаас гаргаж авч түүгээрээ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан. Тиймээс хууль ёсны өмчийн тухай ойлголт энд байхгүй. Өдөр шөнөгүй зүтгэж байж хөрөнгө босгосон компанийн өмчийг хураах тухай зүйл яригдаагүй ш дээ. Албан тушаалын гэмт хэрэг, хулгайн тухай л яриад байгаа юм.

“49 хувиа бирж дээр гаргаж Монголын компаниудад нээлттэй арилжиж болох байсан. Хууль бол хууль. Нийгэмчиллээ гэж сүржин үг хэрэглэх хэрэггүй”

“Эрдэнэтийн 49 хувийн тухай гарсан 2016 оны 06 сарын 13-ний өдрийн Засгийн газрын тогтоол хууль бус гэдгийг УИХ-ын ажлын хэсэг тогтоосон. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэхээс өмнө 5 сая ам.долларын төсөв хойшоо хийгдсэн байсан, 4 сарын 21-ний өдөр”

“Эрдэнэт-ийг “Эрдэнэтийн мөнгөөр өөрийн болгох гэж байгаа. Надад амбиц байхгүй. Би Монголын ард түмний зүрхэнд шингэсэн “Эрдэнэт” үйлдвэрийг луйварчдын гарт алдчихгүй юмсан гэсэн ганц л мөрөөдөлтэйгэх зэргээр ярьсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж байна. Тэгэхээр Прокурорын байгууллагаар дахин дахин шалгуулах хүсэлтэй хүмүүс нь Эрдэнэтийн 49 хувийнхан гэдэг нь амархан ойлгогдоно. .

Эрдэнэтийн 49 хувийн талаар 2016 оны зургаан сараас хойш олон улс төрч үзэл бодлоо хурцаар илэрхийлсэн. Цагийн уртад тэд бүгд ямар нэгэн учир шалтгаанаар дуугаа хураачихлаа. . 

Иймээс, 2017 оны 1 сард өдгөө ГХЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байгаа түүний хүү Н.Анхбаярын “Анлимитед” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэрт 760 мянган ам.доллар буюу 2.5 тэрбумын шахаа хийсэн баримтыг дэлгэсэн. 2017 оны 10 сарын 26-нд “2004, 2005, 2006 онуудад Ц.Нямдорж Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая долларын бараа Эрдэнэтэд нийлүүлсэн" гэж тухайн үед Тагнуулын даргаар ажиллаж байсан Б.Хурц хэвлэлийн бага хурлаар мэдэгдсэн. 2018 оны 5 сарын эхээр Х.Бат-Ялалт түүнийг элдвээр “өдсөн”. 2018 оны 06 сарын 25-нд АН-ын гишүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг АТГ-т шалгуулахаар өгсөн.

.

Учир нь Эрдэнэтийн 49 хувь “Монголын зэс” компанийн мэдэлд байх ёстой гэдэг Дээд шүүхийн шийдвэр 2018 оны 09 сарын 19-нд “хоёронтоо” гарчихлаа. 49 хувийнхан энэ тухай “Монгол улсын Дээд шүүхээр шийдвэр гарч байгаа хоёр дахь тохиолдол. Анхных нь Иргэний хэргийн шүүхээр орж шийдвэр нь 2017 оны арванхоёрдугаар сард гарсан юм. “Монголын зэс корпораци” бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг эзэмшигч мөн. Дээд шүүхээр тус тусад нь гаргасан энэ хоёр шийдвэр эцсийнх гэж харж байна” гэж баярлан мэдэгдлээ.

Цаашид үйл явдал хэрхэн өрнөх вэ гэхээр, Прокурорын шахаасаар АТГ-аар дахин дахин шалгуулж байгаа сайд . Учир нь тэр ганцаар үлдлээ. Цагаан хөөс сахруулан хашгирч байсан сайд нар, УИХ-ын гишүүд загас шиг дуугүй болчихлоо. .

Гэгээнээр харвал үе үеийн эрх баригч нам Эрдэнэт үйлдвэрт шахаа хийдэг явдал хамжааргандаа орно. .  

“Эрдэнэт үйлдвэр 2015 онд улсын төсөв татвар хэлбэрээр 323 тэрбум төгрөг төлж байсан бол 2016 оны есөн сарын байдлаар 54 тэрбум төгрөгийн татвар оруулсан байна” гэж сайд Ц.Нямдорж ҮТЕГ тайланг харуулж байгаад мэдэгдсэн. Иргэд маань Эрдэнэтийн хувьцаа ч үгүй, улс маань татвар ч үгүй болж байгаа бололтой.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.