СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-06-13

Н.Чинбат: Нөхөн сонгуулийн асуудлыг Цэц их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

УИХ-ын өнөөдрийн чуулганаар “УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн тов тогтоож, шаардагдах төсвийг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн” гэх Үндсэн хуулийн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахгүй гэдэг шийдвэрийг гаргалаа. Ингэснээр УИХ-ын 42 дугаар  тойргийн нөхөн сонгууль энэ сарын 30-ны өдөр болж магадгүй нөхцөл байдал бий боллоо.

Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбаттай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авахгүй гэдэг шийдвэрийг дөнгөж саяхан гаргалаа. Тэгэхээр энэ асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэх үү?

-

-Та бүхнийг процессын ажиллагаа явуулаад их суудлын хурлаа хийхээс чинь өмнө нөхөн сонгууль болчихвол яах юм?

-Би энэ асуултанд хариулж болохгүй хүү минь. Бидний ажил үүргийг чи ойлгож байгаа байх. Хэвлэл мэдээллийнхэнтэй харилцах үүрэгтэй тусгай ажилтан байгаа. Тэр хүнтэй холбогдоод асуу гэв.

Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Нэргүйтэй утсаар холбогдож УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг Цэц хэд хоногийн дотор их суудлын хуралдаанаар хэлэлцэж эцэслэхийг тодруулахад

“УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэдэг шийдвэр гаргасан тохиолдолд маргааныг бүр эхнээс нь дахин хэлэлцдэг журамтай. Жишээлбэл, дунд суудлын хуралдаанаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэсэн бол 30 хоногийн дотор хэлэлцдэг. УИХ-аас албажуулж ирүүлсэн тогтоол дээр дахин маргаан үүсгэх шийдвэр гаргалаа гэж бодвол их суудлын хуралдааныг мөн л 30 хоногийн дотор зарлан хуралдуулж хэлэлцэх ёстой гэсэн үг. учраас Цэц энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхийг л хүлээх ёстой” гэх тайлбарыг өглөө.

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох эсэх асуудлыг Цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэн эцэслэж амжаагүй байхад нөхөн сонгууль болж өнгөрөх магадлал өндөр байна. Хэрвээ сонгууль болохоос өмнө Цэц дүгнэлтээ албажуулсан тогтоол гаргасан тохиолдолд тэр шийдвэр эцсийн байх юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.