СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын осолтой холбоотой сэтгэл сэртхийм тоо баримтууд...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

  

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан албан тоон мэдээлэл дээр үндэслэж энэхүү мэдээллийг бэлтгэв

- Жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага ирдэг.

- Зөрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлдэг

- 2018 онд  зам тээврийн осолд 5323 хүн өртөж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан.

- Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт үүний 45 хүүхэд  байдаг бөгөөд 34 нь буюу 74% орон нутгийн замд гарсан.

- Орон нутгийн замын хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.

- Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.

- Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг. 

Орон нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулахаар төлөвлөжээ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.