СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-13

Хүнсний үйлдвэрүүдийг шалгахад орчны бохирдол 97 хувийг эзэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн хэмжээнд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний нийт 88 аж ахуйн нэгж, таван иргэний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг хяналт шалгалтын тайланг өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Тус хурал НМХГ-ын холбогдох албан тушаалтан болон хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Он гарсаар олон нийтийг хамарсан хоолны хордлого гарах болсон шалтгааныг харахад үйлдвэрлэлийн  ариун цэвэр, ажилчдын эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлийн стандарт, усны бохирдол зэргээс болсон нь тогтоогдсон. Иймээс , “Энэр хүнс” ХХК-ийн гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж нь зориулалтын бус, цэвэрлэдэггүй гэх зэрэг зөрчил илэрсэн. .

Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Энэр хүнс” ХХК, “Хатан шигтгээ” ХХК, “Агниста веган фүүд” ХХК, “Гүн галуут” цехүүдээс авсан эрүүл зүйн арчдаст шинжилгээний 14.1 хувьд нь нянгийн бохирдолтой буюу цэвэрлэгээ, халдваргүйтгэл хангалтгүй байсан байна.

Түүнчлэн “Сэрж Интернэшнл” ХХК-ийн Милая цех, “Русская зима” ХХК, “Ариун сүлжээ” ХХК, “Эл эс кэй” ХХК, “Шилүүстэйн гол” ХХК-ууд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд ажиллагсдыг бүрэн хамруулаагүй, үзлэг шинжилгээ дутуу байжээ. Хуралдааны үеэр дээрх зөрчилтэй газруудад хугацаа заахыг үүрэгдэв.

Мөн хүнсний үйлдвэрүүдэд ажиллахаар ирсэн хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, цалин хөлсийг нь хуулийн дагуу бодож олгодоггүй зэрэг зөрчил нийт 71.4 хувийг эзэлжээ.

Ялангуяа “Алтантариа” ХХК, “Милко” ХХК, “Талх чихэр” ХХК, “Арвайн үндэс” ХХК, “Жин туул” ХХК зэрэг томоохон компанийн хувьд хөдөлмөрийн харилцаатай бичиг баримт, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлсний тогтоол нь хуул эрх зүйн шаардлага хангахгүй байжээ. Дээрх байгууллагуудад 4750.0 мянган торгуулийн арга хэмжээ авч, “Нүүдэл жи” ХХК-д 1120.0 мянган төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус гаргуулжээ.

 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Химийн нэмэлт бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхгүй байх 

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Өнөөдрийн хуралд хүнсний үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл ирсэн байгаа тул хяналт шалгалтын зөрчлөөс дүгнэн хэд хэдэн зүйлс хэлэх гэсэн юм. .

Жижиг, дунд, том үйлдвэрт тавих стандарт, хяналт шалгалтаа өөрчлөхгүй бол жижиг дунд үйлдвэр хөгжих боломж үнэндээ алга байна

Тоног төхөөрөмжөө шинэчлэх, бараа бүтээгдэхүүнээ тогтмол шинжилгээн хамруулах, ажиллагсдаа тогтмол эмчийн хяналтад байлгаж, шинжилгээнд хамруулах, өвчтэй хүнийг үйлдвэрлэл рүү оруулахгүй байх. Өнгө оруулагч, химийн нэмэлт бүтээгдэхүүн ашиглаж байгаа бол химийн мэргэжилтэн ажиллуулах, дур мэдэн хэрэглэснээс үүдэн хэрэглэгчид хохирч байгааг ойлгох хэрэгтэй” гэдгийг дурдав.

С.Гансүх: Хоёр ажилтантай цех, “Талх чихэр” ХХК-ийн хяналт шалгалт нэг түвшинд байгааг өөрчлөх хэрэгтэй

Иргэн С.Гансүх “Багануур дүүрэгт жижигхэн наполеон тортны цехтэй. Манай цехэд надаас гадна хоёр ажилчин ажилладаг. Уг хуралд ирж суугаад яагаад Монгол улс хөгжихгүй байгааг ойлголоо. Өөрийнхөө үйл ажиллагааг 100 хувь хариуцан ажиллах ёстойгоо мэдэж байгаа. . Торгуулсан мөнгөөрөө мэргэжлийн хяналтаас шаардаад байгаа тоног төхөөрөмжөө сайжруулах боломж байна шүү дээ. Жижиг, дунд, том үйлдвэрт тавих стандарт, хяналт шалгалтаа өөрчлөхгүй бол жижиг дунд үйлдвэр хөгжих боломж үнэндээ алга байна” гэсэн юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.