Б.Оюунжаргал
Бүтэн жилийн ядаргаагаа бид зун л тайлдаг. Амралт зугаалга, рашаан сувилал гээд. Монгол Улсын хувьд 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг аж. Үүнээс 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал аж. “Оргил”,“Шаргалжуут”,“Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувилалд жилд 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна. Нийгмийн халамжийн газраас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог тогтолцоотой. Иргэд сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авах бүрэн боломжтой байдаг байна. Цаашлаад өөрт таарах эмчилгээтэй рашаан сувиллыг зорихыг илүүд үздэг. Рашаан сувиллуудын эмчилгээ үйлчилгээ, үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
ХУЖИРТ (рашаан сувилал)
Хужиртын рашаан нь Нийслэлээс 390 километр, Арвайхээрээс 90 километр, Хархориноос 54 километр зайд оршдог. Долоо хоногийн (Даваа, Лхагва, Баасан гарагуудад) автобус өглөө 07.00 цагт амралтын төлөөлөгчийн газраас явна.
Зуны улиралд 8001200 өвлийн улиралд 300 амрагч зэрэг хүлээн авах хүчин чадалтай энэ сувилал “Хужиртын хөх сувд” хэмээн алдаршсан халуун рашаан, ”Хужиртын хар сувд” хэмээн алдаршсан эмчилгээний шавар зэргийг ашиглаж эмчилгээ сувилгаа хийдэг байна. Тус рашаан нь 120 метрийн гүнээс ундаргатай, химийн найрлагаараа сулавтар радонт, гидрокарбонат, карбонатнатрийн, бага эрдэсжилттэй. Тэрбээр биеийн тамир, усан иллэг болон эмэгтэйчүүд, зүү төөнө зэрэг эмчилгээний кабинетуудад дотор мэдрэл, уламжлалт анагаах ухааны эмч нар эмчилгээ сувилгаа хийдэг аж.
ӨВӨР ЖАНЧИВЛАН (рашаан сувилал)
Төв аймгийн нутаг Улаанбаата раас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд байх “Өвөр Жанчив лан” рашаан сувилал нь Төв аймгаас 70 километр зайд бий. “Өвөр Жанчивлан” рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс , эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чад вар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан гэгддэг. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар нь эмчилгээнд нэн тохиромжтой гэнэ. Эндхийн рашаан ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг, цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн прак тик үйл ажиллагаагаар батлагд жээ. Тус сувилал нь өвөлдөө 200, зуны улиралд 350400 амрагч сувилуулагч авах хүчин чадалтай аж. Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Хэрэв та тус рашааныг зорих гэж байгаа бол захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа аваад сувилалд очоод төлбөрөө төлөх боломжтой гэнэ. Үнийн хувьд өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 2030 мянган төгрөг аж. Захиалгын төв нь МҮЭийн Соёлын төв ордны гуравдугаар давхар 306 тоот өрөөнд байрладаг байна.
ШАРГАЛЖУУТ (рашаан сувилал)
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуут голын эрэг дагуу байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Шаргалжуутын рашаан эртнээс алдартай. Энэ рашааныг зорьж байгаа эмчлүүлэгчид анагаах чанартай байгалийн устөрөгчийн ионы агууламж өндөртэй олон төрлийн рашааныг шив шинээр ууж өвчин үүсгэгч нянг эрэсгүүцдэг термофель бактеритай халуун рашаанд орж замаг, шавар эмчилгээ хийлгэн халуун рашааны уурнаас үүсэх эмчилгээний био уур амьсгал бүхий орчинд 812 хоног эмчлүүлж сувилуулан амрах боломжтой юм.
"АВАРГА ТОСОН" (рашаан сувилал)
“Аварга тосон” рашаан нь Хэн тий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг байдаг ба Улаанбаатар хотоос 203 километрт оршдог. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат –хлорид, натри, кальцийн найрлагатай содатай нуур аж. “Аварга”ын рашаан нь дээрх найрлагаас гадна нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Энэ нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, бодисын солилцооны архаг өвчин болон цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. “Аварга тосон”ы сувилал улирлын чанартай буюу зургадугаар сарын 14нөөс есдүгээр сарын 16ны хооронд ажилладагаараа онцлогтой. Нэг ээлжиндээ 60250 хүн хүлээн авах хүчин чадалтай аж. “Аварга тосон”гийн рашаан, сувил лын захиалга авах төв нь Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ойролцоо “Хангарьд” төвийн гуравдугаар давхарт байдаг. Үнийн хувьд өрөө, байрныхаа тохь тухаас хамаараад өөр, өөр.
ГУРВАН НУУР (рашаан сувилал)
Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдэн байх ба Хэнтий амйгийн Дадал сумын нутагт байдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой юм байна. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэнэ. Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20ноос арваннэгдүгээр сарын 1ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8.500 төгрөг (зөвхөн эмчилгээний төлбөр) гэнэ. Сувилал руу очихын тулд Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж явах боломжтой аж.
"ОРГИЛ" (рашаан сувилал)
Оргил рашаан сувилал нь Богдхан уулын ар хормойд, Улаанбаатар хотын өмнөд хэсэг ХанУул дүүрэгт Удирдлагын Боловсролын Академийн хажууд байрладаг. Нийслэл хотод байдаг цорын ганц рашааны орд. Гидрокарбонаткальцинатрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм.Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд сайн үйлчилгээтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломе рулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. Оргил рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг. Жилдээ 1011 мянган хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүний 60 хувь нь ахмад настан байдаг аж. Дорнын анагаах ухаан болох зүү төөнүүр дээрээ үндэслэн рашаан сувиллаа хийсээр амжилтанд хүрсэн. Сүүлийн жилүүдэд гадаад иргэд сонирхон ирж амардаг болсон гэнэ.
“ОТГОНТЭНГЭР”-ийн (рашаан сувилал)
Отгон тэнгэрийн рашаан нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагт, Улиастай сумаас зүүн тийш 78 километр байдаг. Харин Улаанбаатар хотоос 1210 километртийн зайд орших бөгөөд Отгонтэнгэр уулнаас зүүн хойш ойн бүсийн дээд хязгаарт байдаг. Рашаан голын хөндийд мөнх цаст мөсөн голт сүрлэг уулсын хооронд байдаг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Отгонтэнгэрийн рашаан нь зургадугаар сарын 1нээс есдүгээр сарын 1нийг хүртэл улирлын ажил лагаатай бөгөөд нэг ээлжинд 150210 хүн хүлээн авах боломжтой. Энд рашаан уух, рашаанд орох, шавар тавих, биеийн тамир, бариа засал, зүү төөнүүр, физик, цахилгаан болон усан эмчилгээ, эмчилгээний гимнастик хийлгэдэг аж. Харин үнийн хувьд эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000 төгрөг, эрүүл мэндийн даатгалгүй бол 20000 төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаан баатар хотоос гарах унааны үйл чилгээг зохион байгуулж өгдөг байна.
“НАР-ЭЛС” (бөөрний сувилал)
НарЭлс бөөрний сувилал нь ГовьАлтай аймгийн Бигэр сумын нутагт байрладаг. Халуун элс, ингэний хоормогоор голлон эмчилгээ хийдэг. Бөөрний өвчин, түнхний мултрал, ууц нурууны эмгэгт халуун элсний эмчилгээ чухал байдаг. Тиймээс энэ төрлийн өвчнүүдийг манхны халуун элс, ингэний хоормог, үзэмний шүүс, физик эмчилгээг хослуулан хийдэг. Гэрт байрлах ба дөрөв, тав, арван ортой гэрүүд бий.Нийт нэг ээлжиндээ 30 хүн хүлээн авах боломжтой. Жил бүрийн зургаадугаар сарын 20ноос наймдугаар сарын 10ны хооронд сувилал нээгддэг. Энэ саруудад буюу зуны улиралд ажиллаж байгаа нь цаг агаарын байдалтай уялдан элсний халуун чанарын нөлөөллөөс хамаарсан хуваарь юм.
“ӨӨШ МАНХАН” (элсэн сувилал)
Өөш манхан элсэн сувилал Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт УБ хотоос 420 км зайтай оршдог. Бөөрний бүх төрлийн архаг болон олдмол өвчин эмгэг, бөөр ний дутагдлын хам шинж, эмэг тэйчүүдийн өвчин, хүүхдийн сульдаа буюу архитыг эрүүл жүүлэх зорилготой бөгөөд эмчилгээний үр дүн 9397 хувьтай байдаг гэнэ.Өөш манханы элс нь бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээх увидастай аж. Эмчилгээг хийхдээ байгалийн хүчин зүйл болох нар, агаар, элсийг ашиглан наран шарлага, элсэн хучлага хийх болон ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг байна. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг хөөж эмчилдэг. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл энэхүү элсний “ид шид”ийг хүлээн зөвшөөрдөг байна. Өдгөө жуулчдын зоих сувиллын нэг болжээ. Өөш манханы элс баруунаас зүүн тийш таван километр урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой аж. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг гэнэ. Энэхүү сувилал нь нэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай юм.
“БАГАНУУР” (сувилал)
Багануур ХХК бүсийн сувилал нь Улаанбаатар хотоос 130 километр зайд Багануур хотын төвд байрладаг. Ахуйн болон үйлдвэрлэлийн осолд орсон хүмүүст зориулан тусгай эмчилгээ буюу нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг сувилал юм. Зуны улиралд Хэрлэн голын эрэг дээр зусланд гарч, долоодугаар сарын дундаас эхлэн гүүний саам уулгах эмчилгээг давхар хийдгээрээ онцлогтой аж.