СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-12

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулилалт 17 дахь жилдээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Монгол улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн удирдах газар хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны хамтарсан олон улсын цэргийн сургуулилалтыг энэ сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

“Хааны эрэлд 2019” сургуулилалтад АНУ-ын армийн 220 бие бүрэлдэхүүн, Монгол улсын Зэвсэгт хүчний 900 бие бүрэлдэхүүн, бусад улс орнуудаас ирсэн 750 энхийг сахиулагч оролцоно гэжээ. Энэ жил Австрали, Бангладеш, Бенин, Камбож, Канад, Хятад, Хорват, Эль Сальвадор, Фижи, Индонези, Израйль, Япон, Йордан, Малайз, Молдав, Балба, Шинэ Зеланд, Перу, Филиппин, Катар, Руанда, Сингапур, Өмнөд Солонгос, Шри Ланка, Того, Их Британи, Уругвай, Вьетнам, Замби улсуудаас бие төлөөлөгчид ирж энхийг дэмжих ажиллагааны сургуулилалтад оролцоно.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилалт 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд таван тивийн 50 гаруй орны 14 мянга орчим цэргийн алба хаагч оролцож энхийг дэмжих ажиллагааны арга туршлагыг эзэмшиж байжээ.

 

Эх сурвалж: www.dvidshub.net

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.