Боинг компанийн үйлдвэрлэсэн 737 Мах загварын онгоцууд удаа дараа осолдсоноос хойш хоёр дахь сардаа дарааллан шинээр захиалга аваагүй тухай CNN мэдээлэв. Этиопын нислэгийн компанийн эзэмшиж байсан Боинг 737 Мах 8 онгоц өнгөрсөн гуравдугаар сард осолдсоноос хойш олон улсын нислэгийн компаниуд шинээр захиж авсан онгоцуудаа түр зогсоогоод байгаа юм.
Шинэ загварын 5,000 онгоц үйлдвэрлэх урьдчилсан захиалга байгаа ч худалдан авагчид захиалгаа хүлээн авах гэж тийм ч их яарахгүй байгаа бололтой. Ирэх долоо хоногт болох Парисын агаарын шоу нисэх онгоц үйлдвэрлэгчдийн хувьд томоохонд тооцогддог. Боинг төдийгүй түүний өрсөлдөгч Эйрбус компаниудын хувьд шинээр захиалга авах, бараа бүтээгдэхүүнээ танилцуулах үр өгөөж, ач холбогдол өндөр арга хэмжээ юм.
2018 оны тавдугаар сард Боинг компани Парисын агаарын шоуны өмнөхөн 43 ширхэг онгоцны захиалга авч байжээ. Тэдгээрийн 21 нь 737 Мах загвар онгоцууд байсан юм.
Энэ жил дөрөв, тавдугаар саруудад Боингийн хувьд шинэ захиалга аваагүйгээр барахгүй 71 захиалга цуцлагдсан тул санхүүгийн хувьд хүнд байдалд орсон нь гарцаагүй.
Эх сурвалж: www.cnn.com