СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Францын Ерөнхийлөгчийн Дональд Трампад бэлэглэсэн царс мод үхжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сард тэргүүн хатагтай Брижитийн хамт АНУ-д айлчилсан билээ. Айлчлалынхаа үеэр гэр бүлийн хамт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, тэргүүн хатагтай Меланиа нартай уулзаж Цагаан ордны цэцэрлэгт хүрээлэнд зулзган царс мод тарьж бэлэг барьсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч агсан Теодор Рузвельт нэгэн удаа “улс оршин тогтнох, үндэстэн хөгжин дэвших, ард түмэн амьдрахын үндэс суурь бол мод тарих” хэмээн хэлж байжээ. Франц улс Америкт эрх чөлөөний хөшөөг бэлэглэж байсантай адил Макрон Дэлхийн нэгдүгээр дайны үед Америкийн иргэд олноороо амиа алдсан талбараас царс модыг авчран Цагаан ордны хашаанд суулгасан юм.

Гэвч хоёр улсын харилцаа, цаашдын эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон царс мод үргэлжлүүлэн ургаж чадалгүй үхсэн байна.

 

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.