СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-12

Налайхын уурхайд амиа алдсан гурван залуугийн ар гэрийнхэн нөхөн төлбөр авах хүсэлтээ илэрхийллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Налайх дүүрэгт хятад иргэний хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн нүүрсний уурхайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр нэг хүн бэртэл авч гурван ажилчин нурангид дарагдан нас барсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаар өнөөдөр өмгөөлөгч Ц.Монгол, ар гэрийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлан мэдээлэл хийсэн юм.

Уурхайн нурангид 47 настай Б дөрвөн хүүхэдтэй, 30 гаруй настай Ц хоёр хүүхэдтэй, 20 гаруй настай Ш гурван хүүхэдтэй залуус даруулж амь насаа алдсан байна.

Уг уурхайд нийслэлийн МХГ-аас шалгалт хийн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ны өдөр үйл ажиллагааг зогсоон лацадсан байна. Гэвч хэд хоногийн дараа шалгалтын ажил дууссан тул уурхайгаа ажиллуулахаар болсон тул ажилчиддаа эргүүлэн дуудсан байна. Ингээд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны өдөр бригадын дарга Оргил нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчдыг оруулахгүй байх саналыг компанийн удирдлагуудад хэлжээ. Тэгтэл. Энэ үед тус компанийн хятад удирдлага, мэргэжилтнүүд бүгд зугтаасан бөгөөд ар гэрийн төлөөлөлтэй уулзаагүй байна.

Хэрэг гарснаас хойш хоёр сарын хугацаанд Налайх дүүргийн цагдаагийн газар маш хангалтгүй, хайхрамжгүй хандаж ажилласны улмаас “Эрдэнийн хөгжил” ХХК-ийн хятад удирдлагууд хилээр гарч явсан бөгөөд хэргийн материал нь хаана явааг хэрхэн мөрдөж байгаа талаар ар гэрийнхэн нь ямар ч мэдээлэлгүй байсан тул өмгөөлөгч Ц.Монголд ханджээ.

Ингээд хэргийг сураглахад. Тэрбээр “Хуулийн байгууллагын ажилтнуудын хариуцлагагүй, энэ хэрэгт огт ач холбогдол өгөхгүй, гэмт хэрэгтнүүдийг цаагуураа хаацайлж байна хэмээн хардаж байна” гэлээ.

М.Ганбат: Гурван анд маань амь насаа алдчихаад байхад хууль хяналтын байгууллагууд ажиллахгүй байна

“Эрдэнийн хөгжил” ХХК-ийн ажилтан М.Ганбат  “Мэргэжлийн байгууллагын шалгалтын дараа ажилчиддаа дуудахад гаднах лацыг хөндөлгүй, өөр хаалгаар ажилчиддаа оруулан ажиллуулсан.Осол болохоос хэд хоногийн өмнө бригадын дарга нэгдүгээр салаанд нуранги үүссэн тул ажилчиддаа ажиллуулахгүй хэмээн нэг хоног амраасан. .

Ингээд 20:00 цагийн үед нурангид хүмүүс дарагдлаа хэмээн шөнийн гурван цагт осолдсон иргэдийг гаргаж авах үед уурхайн удирдлагуудаас хэн ч байгаагүй. Цагдаагийн байгууллагад очиход холбогдох хүмүүсээс нь байцаалт авсан. Одоо та нар өөр өөрсдийн ажлаа бод хэмээн явуулсан. ” гэсэн юм.

Хэргийг шийдэж “Эрдэнийн хөгжил” ХХК-иас амиа алдсан гурван хүний үр хүүхдүүдийг нь 18 нас хүртэл нь асран хамгаалах, мөнгөн тэтгэмж олгоосой хэмээн хүсэж байна. Гурван эхнэр, есөн хүүхэдтэйгээ хэрхэн яаж амьдрахаа мэдэхгүй, хэцүү байна

Г.Болормаа: Гурван эхнэр, есөн хүүхэдтэйгээ хэрхэн яаж амьдрахаа мэдэхгүй хэцүү байна

Уурхайн осолд амиа алдсан Б-гийн эхнэр Г.Болормаа “Миний нөхөр уул уурхайд 10 гаруй жил ажилласан. Энэ уурхайд ажилд ороод таван сар болж байсан. 7-15 насны дөрвөн хүүхэдтэй. Манай нөхөр ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Миний хувьд нуруу, бөөр өвддөг тул ажил хийх боломжгүй. Одоо бол үнэхээр хэцүү байна. Миний нөхрийг ажиллахгүй гэж байхад нь ажиллуулчхаад хэргээ хүлээхгүй, ар гэрийнхэнтэй нь уулзахгүй байгаад гомдолтой байна. .

.  Гурван хүүхэдтэйгээ үлдсэн эхнэрийн хувьд бие муутайгаас гадна нь хүүхэд нь байнгын эмчилгээнд хамрагддаг бөгөөд айлын хашаанд гэр түрээслэн амьдардаг. Хэцүү амьдралтай ядарсан хүмүүсийн хэргийг хууль хяналтын байгууллагууд үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна” хэмээв.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.