СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Никарагуа: Улс төрийн хоригдлуудыг өршөөлийн хуулиар суллав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Төв Америкийн Никарагуа улсад өршөөлийн хууль батлагдаж улс төрийн хэргээр баривчлагдсан 100 гаруй хоригдлыг суллаад байна. Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон жагсагч тэмцэгчид болон хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг энэ долоо хоногийн эхэнд суллажээ.

Зуу гаруй хоригдлыг сулласны дараа хорих газарт жагсаалд оролцсон 80 орчим тэмцэгч үлдсэн байна. Суллагдсан иргэдийн дунд Медардо Майрена, Педро Мена зэрэг олонд нэртэй тэмцэгчид болон оюутнуудыг удирдаж байсан Эдвин Каркаче нар байгаа юм.

Улс төрийн хоригдлуудыг суллагдсанд ойр дотны хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхэн нь баяр хүргэж Никарагуа улсын туг далбаа, цагаан цэнхэр өнгийн бөмбөлөг барин угтаж авчээ. Засгийн газрын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй ч эдгээр хоригдлууд гэмт хэрэг үйлдээгүй учир өршөөл үзүүлэх нь зүйтэй гэж прокурор Жулио Монтенегро мэдэгдсэн байна.

Жагсагч, тэмцэгчид 2018 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Даниель Ортегагийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэн гудамжинд жагсаж эхэлсэн юм. Тэднийг суллах хэлэлцээр энэ оны хоёрдугаар сараас хойш үргэлжилжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.