Статистикийн үндэсний хорооноос өнөөдөр 11.00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцууллаа.
2019 оны эхний таван сарын байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын 9.7% нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 13.0% нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 32.6% нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 22.5% нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 5.5% нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд иргэдийн дундаж цалин 1,157,859 төгрөгт хүрсэн гэх статистик дүн гарчээ.
Монгол Улсын хүн амын осолт, байгаль цаг уур, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт зэрэг статистик мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.