СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сарны цөмд шигтгэсэн үл мэдэгдэх зүйлс юу вэ?

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Дэлхийн мөнхийн дагуул сар өвөрмөц галт уулын тогоо, хонхор хотгороор дүүрэн нарны аймагт багтсан гараг юм. Саран дээр гарсан аварга нүхнүүд олон тэрбум жилийн насжилттай гэдгийг одон орон судлаачид баталдаг. Гэтэл эрдэмтдийн хараахан таньж мэдээгүй, нээж олоогүй олон нууц үзэсгэлэнт саранд бий.

Сарны гадаргуугийн гүнд маш том нууцлаг хачирхалтай зүйлс агуулагдаж буйг эрдэмтэд хэлж байна. Geophysical Research Letters сэтгүүлд нийтэлсэн судалгаагаар сарны өмнөд нүх буюу Айткенд маш том хэмжээтэй үл мэдэгдэх цул зүйл нуугдаж байгаа аж.

Хавайн хамгийн том арлаас тав дахин том метал зүйл нэгэн цул болж газар доор булшлагдсантай адил гэж эрдэмтэд үзжээ. Түүний бодит хэмжээсийг тодорхойлоход тун бэрх гэж судалгааг хийсэн эрдэмтэн Петр Жэймс танилцуулсан байна. Магадгүй ямар нэг жижиг гарагийн нөлөөгөөр сарны гадаргууд үүссэн бөгөөд дөрвөн тэрбум жилийн өмнөөс үүссэн галт уулын нүх, цооногийг үүсгэсэн байж болзошгүй хэмээн таамаглажээ.

 

 

Хэрэв уг таамаглал үнэн бол цаг хугацааны машин, алтны уурхай болж гараг ертөнцийн түүхийг судлахад асар үнэтэй хувь нэмрээ оруулах юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.