Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №84 The Police, ‘Every Breath You Take’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №84 The Police, ‘Every Breath You Take’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

The Police, ‘Every Breath You Take’

"The Police" Бритиш рок хамтлаг нь 70-аад оны сүүл 80-аад оны эхээр дэлхий нийтийг "байлдан дагуулж" байлаа. Тухайн үедээ тэд хөгжмийн ертөнцөд цоо шинэ дуугаралт болж гарч ирсэн ч 1986 онд тарсан юм. Хамтлаг карерийнхээ түүхэнд жил дараалсан таван студийн цомог гаргаж дэлхий даяар 75 сая орчим хувь борлуулж чадсан цөөхөн хамтлагуудын нэг юм. "The Police" хамтлаг зургаан удаа Гремми наадмаас шагнал хүртсэн ба 2003 онд Рок Н Роллын алдрын танхимд залагдсан байна. Хамтлаг тарсны дараа хамтлагийн гишүүд бүгд хувийн соло карераа хөөж бүгд амжилт олж чадсан юм. Магадгүй хамгийн их амжилт олсон нь дуучин, аргил гитарчин Стинг юм. 

2007 онд "The Police" хамтлагийн 30 жилийн ойд зориулан хамтлагийн гишүүд нэгдэж томоохон аялан тоглолт зохион байгуулсан ба энэ нь хамтлаг тарснаас хойш 20 гаруй жилийн дараах эргэн нэгдэлт байлаа. "The Police Reunion Tour" аялан тоглолтоор 3.7 сая тасалбар борлуулж 358 сая долларын орлого олсон нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглолтуудын гуравдугаар байрт орохуйц аялан тоглолт болж чадсан юм. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан "The Police" хамтлагийн хамгийн сүүлийн цомог болох 1983 оны "Synchronicity" цомгийн гол сингл "Every Breath You Take" дууг толилуулж байна. Уг дуу тухайн ондоо "Биллбордын шилдэг 100" жагсаалтыг найман долоо хоног тэргүүлсэн байдаг. "Every Breath You Take" дуу нь "The Police" хамтлаг болон дуучин Стингийн нэрийн хуудас болсон дуу болж олонд танигдсан юм. 

‘Every Breath You Take’

Every breath you take and every move you make
Every bond you break, every step you take, I'll be watching you
Every single day, every word you say
Every game you play, every night you stay, I'll be watching you

Oh can't you see, you belong to me
How my poor heart aches with every step you take

Every move you make and every vow you break
Every smile you fake, every claim you stake, I'll be watching you

Since you've gone I've been lost without a trace
I dream at night I can only see your face
I look around, but it's you I can't replace
I feel so cold and I long for your embrace
I keep crying baby, baby, please

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл