СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дорноговь аймаг тусгай хамгаалалтай газар нутгийнхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Дорноговь аймаг тусгай хамгаалалтай газар нутгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлжээ. 2016 онд аймгийн нийт газар нутгийн 12,6 хувь тусгай хамгаалалтад байсан бол өнөөдрийн байдлаар 25 хувийг тусгай хамгаалалтад авсан байна. 

Тусгай хамгаалалтад авсан нийт газрын 10,2 хувь буюу 14 газрыг улсын тусгай хамгаалалтад, 3.1 хувь буюу 29 газрыг аймгийн тусгай хамгаалалтад, 11.7 хувь буюу 45 газрыг сумын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн байна.

Өмнө орон нутгийн түвшинд газар нутгийг тусгай хамгаалалтад авахдаа тухайн орчны өндөрлөг цэг, уул овооны нэрээр хилийн заагийг тогтоож, талбайн хэмжээг ойролцоогоор гаргаж, олон газар ашигт малтмалын хайгуул, ашиглалтын талбайтай давхцалтай байсан нь газар нутгийг тусгай хамгаалалтад авахад хүндрэл учруулж байсан.

Тусгай хамгаалалтад авах нэн шаардлагатай газар нутгуудтай давхцалтай байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг шат дараатайгаар цуцлуулж ажилласан. Тухайлбал, . Тус аймагт одоогийн байдлаар 13 нүүрс угаах үйлдвэр, жоншны баяжуулах үйлдвэрүүд, хоёр ч том цементийн үйлдвэр ашиглалтад орон ажиллаж байгаа юм.

Цаашид аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээг нэмэгдүүлж, экологийн ач холбогдолтой, унаган төрхөөрөө байгаа болон доройтолд орж болзошгүй эмзэг экосистемтэй .

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.