АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас болж Мексик улстай хийх цагаачлалын тохиролцооны талаарх мэдээллээ алдсан байна. Ерөнхийлөгчийн төлөвлөгөөний талаар бичсэн хуудас цаас гэрэл зурагчны дуранд өртсөн талаар ВВС агентлаг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдэгдэл хийж байхдаа Трамп Мексик улсад санал болгох цагаачлалын тохиролцоог зөв цагт нь танилцуулах болно хэмээн энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзаад байжээ. Гэвч түүний төлөвлөгөөгөө бичсэн хуудас цаас сөхөгдөж дээр нь байсан мэдээллийг зурагчин дарж амжсан байна.
Уг баримтад бүс нутгийн орогнол хүсэх төлөвлөгөөний талаар дурдсан ба Латин Америкийн хэд хэдэн оронд цагаачдын орогнол хүсэх хүсэлтийг хүлээж авбал татвараас чөлөөлөх зэрэг хөнгөлөлт үзүүлнэ хэмээн бичсэн байжээ. Мөн 45 хоногийн хугацаанд тохиролцоог хүлээж авах ба хэрэв үүнийг хуульчилж чадвал Мексик улс аюулгүй орон болж чадах эсэхийг нэн даруй нягталж эхлээд байгаа юм.
Энэ долоо хоногийн даваа гарагт Мексик улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ын Засгийн газартай хийх гэж буй тохиролцооны талаар мэдээлэл өгсөн. Хэрэв Мексик улсаар дамжиж орогнол хүсэгчид эхлээд Мексик улсын Засгийн газарт дүрвэж цагаачлах хүсэлтээ баталгаажуулдаг болбол аюулгүй улс орны имижийг бүрдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: www.bbc.com