Авлига, албан тушаалын гэмт хэрэг холбогдон шалгагдаж байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, “Жаст”-ын Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл тараад байна.
Энэ талаар УЕПГ-аас тодруулахад “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл өчигдрөөс цацагдаад эхэллээ. Манайхаас энэ талаар албан ёсны ямар ч мэдээлэл хийгээгүй. Хэрвээ шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн бол нэгдсэн журмаар мэдээлэл өгөх байх” гэх тайлбарыг өглөө.