Өнөөдөр өглөө 10 цагийн үед Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хянан хэлэлцжээ.
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний үйлчлүүлэгч Д.Эрдэнэбилэгийн эрүүл мэндийн байдал маш муу байгаа тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж суллаж өгнө үү” гэдэг хүсэлтийг гаргасан байна.
Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн хүсэлтэд хавсран ирүүлсэн ШШГЕГ-ын харьяа эмнэлгийн эмчийн үзлэгийн хуудас болон бусад баримтуудыг нягталж үзээд “Д.Эрдэнэбилэг нь цагдан хоригдох хугацаандаа нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, нарийвчилсан шинжилгээнд хамрагдах боломжтой байна” гэж үзсэн тул өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй буцаажээ.
Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь нээлттэй байсан ч тэрбээр давж заалдаагүй байна.