СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Шинэ найз залуу/охин экстэй чинь төстэй байна уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Үерхээд удаагүй шинэхэн хосоо найз эсвэл хамаатнуудтайгаа танилцуулахад энэ үйл явдал өмнө нь давтагдаж байсан юм шиг санагдаж байсан удаа бий юү?

Тэгвэл үүний учрыг судлаачид олжээ. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүмүүс өөртэйгээ төстэй зан байдалтай хүмүүсийг сонгох хандлагатай байдаг аж. Тиймээс таны өмнө нь болон одоо байгаа хамтрагчид төстэй байх магадлал өндөр. Нөгөөтэйгүүр таны найзын шинэ хос өмнөхтэй нь адил дургүйг тань хүргэхэд гайхах хэрэггүй гэсэн үг.

Гэхдээ үргэлж нэг төрлийн зан төлөвтэй хүмүүстэй болздог нь таны харилцаа бүтэлгүйтсээр байгаатай холбоотой байж магадгүй гэж Торонтогийн их сургуулийн эрдэмтэн судалгааг хамтран удирдсан мэргэжилтэн Жеоф МакДональд хэлжээ.

Судалгаанд оролцсон 332 хүн, тэдний өмнөх болоод шинэ хосуудыг 21 асуултаар шинжиж судлахад өөртэйгээ төстэй зан төлөвтэй хүмүүсийг хамтрагчаараа сонгох нь нийтлэг байжээ. Нэг салбарт хамт ажилладаг, мэргэжил нэгтнүүдийн хүрээллээс хамтрагчаа сонгодог нь нөлөөлж болох учир

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.