СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

40,000 хүний араг ясаар урласан музейн хачирхалтай түүх

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бүгд Найрамдах Чех улсын зүрхэн тушаа байдаг Кутна Хорад Бохемийн соёлын үнэт өв болсон үзэсгэлэнт урлагийн бүтээлүүд олон бий. Алтан Праг хотоос зүүн тийш 70 км-т байдаг жижиг хот 13-16 дугаар зууны үед эдийн засаг, соёлын төв байсан юм.

Өнөөдөр Кутна Хора харьцангуй нам тайван харагдах хэдий ч Эндэхийн өвөрмөц сүм хийд, эртний барилга байшингуудын дунд Ромын католик сүм байх ба доод танхимд учир битүүлэг түүхийг агуулж буй 40,000 хүний гавал, араг ясаар бүтээн байгуулсан музей байдаг.

 

 

1278 оны үед Бохемийн хаан Иерусалемын сүмийн хамба ламыг илгээж Колготагийн хөрснөөс дээж авч ирэхийг хүсчээ. Энэ газарт Есүс Христ байрлаж байсан гэдэг. Ариун хөрсний тухай мэдээ ам дамжин яригдсаар ард иргэдэд хүрч тэд амьсгал хураагаад энэ газарт оршуулж байхыг хүсэх болжээ.

15 дугаар зууны үед энд оршуулсан шарилуудыг малтаж засан 1870 онд готик сүмийн суурь тавих болж мужаан Франтисек Ринт гэгчийг газар доорх шарил, араг ясуудыг малтаж тэднийг өөр газарт шилжүүлэхийг даалгасан байна. Гэвч түүний сэдсэн санаа хүн бүрийг цочирдуулж байсан юм. Мужааны хийсэн газар доорх сүм бунханд хүний ясаар урласан лааны суурь, гэрлийн бүрхүүл, гавлын ясаар хэлхсэн титэм байжээ.

 

 

Нутгийн оршин суугчид болоод эдгээр амьсгал хураасан хүмүүсийн ар гэрийнхэн жил бүр ирдэг олон зуун мянган жуулчин уг музейг ойлгож амар амгалан нойрсож буй иргэдийн шарилыг хүндэтгэж үзээсэй хэмээн сэтгэл зовнидог ажээ.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.