Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин “Казакстан Улсад зургадугаар сарын 9-ний өдөр болсон сонгуулийн үр дүнгийн талаар мэдээлэл хийж байна.
Уржигдар болсон Казакстан Улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд 7 хүн нэр дэвшин өрсөлдсөн. Сонгууль 77.4 хувийн ирцтэй болж, 6.5 сая сонгогч саналаа өгсөн. Сонгуулийн төв комиссын мэдээллээр Казакстан Улсын шинэ Ерөнхийлөгчөөр Кассим Жомарт Токаев сонгогдлоо. Ардчилсан намаас нэр дэвшсэн нэр дэвшигч 5 хувийн санал авсан. Сөрөг хүчний төлөөлөл гэгдэж байгаан Амаржаан Уган 1.4 сая сонгогчийн санал авсан нь бол Кассим Жомарт Токаев 70.6 хувийн саналаар ялалт байгууллаа. Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол маргааш Казакстаны нийслэл Нурсултан хотод болно.
-Сонгууль шударга бус боллоо гэсэн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараахдаа хэчнээн хүнийг баривчилсан бэ? Хүний амь нас эрсэдсэн үү?
-Сонгууль явагддаг өдөр жагсаал цуглаан хийхийг хориглосон. Дотоод хэргийн яамны мэдээллээр Нурсултан болон Алма Ата хотод 500 гаруй хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Тэдгээр хүмүүс зөвхөн эсэргүүцлийн жагсаал хийгээгүй, цагдаагийн албан хаагч руу чулуу шидэж эмх замбараагүй байдал үүсгэсэн учраас тэднийг хүч хэрэглэн баривчилсан. Олон нийтийн хамарсан үйл ажиллагаа явж байгаа үед нийгмийн эмх замбараагүй байдлыг бий болгохгүй байх нь цагдаагийн байгууллагын үүрэг. Хүний амь эрсдээгүй гэдгийг Казакстаны эрүүл мэндийн яамнаас албан ёсоор мэдэгдсэн.
-Сонгууль шударга бус боллоо гэж нэр дэвшигчид нь хэлж байна. Шинээр сонгогдсон Кассим Жомарт Токаев нь Нурсултан Назарбаевын бэлдсэн хүн байсан гэдэг үнэн үү?
-Сонгууль шударга явагдсан гэж бий үзэж байгаа. Сонгуульд ялагдсан хүмүүс хэзээ шударга боллоо гэж хэлдэггүй шүү дээ. Гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагчид санал тоолох явцад алдаа гарсан гэж мэдээлж байна. Казакстаны Ерөнхий прокурорын өгсөн мэдээллээр 19 зөрчил гарсан байна. Тэдгээр зөрчлийг шалгах ажил явагдаж байгаа. Сонгуулийн төв комисс дээр өөр зөрчилтэй мэдээлэл ирээгүй.
-Сонгуулийг сурвалжилсан сэтгүүлчдийг баривчилсан гэдэг мэдээлэл үнэн үү?
-Сэтгүүлчдийг баривчилсан нь үнэн. Гэхдээ цагдаа нар сэтгүүлчдийн үнэмлэхийг үзээд нэн даруй сулласан. Сэтгүүлчдийн нүүрэн дээр би сэтгүүлч гэсэн тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учраас баривчилсан байх.
-Интернет олон нийтийн сүлжээг хаасан блоколсон гэдэг мэдээлэл байна?
-Зарим газарт интернетийн хурд саарсан зүйл тохиолдсон. Гэхдээ улс орон даяар биш. Харилцаа холбоо тасарсан, интернетийн хурд саарсан гэдэг албан ёсны мэдээлэл гараагүй гэдгийг хэлье. Батлагдаагүй, таамаг төдий мэдээлэл байгаа шүү.