Их Британийн Манчестер хотоос Пакистаны нийслэл Исламабад руу өнгөрсөн баасан гарагт нисэх ёстой байсан онгоц товлосноосоо найман цагаар хоцорсон байна. Шалтгаан нь зорчигч эмэгтэй аврах гарцыг угаалгын өрөөний хаалгатай андуурч онгойлгосноос болсон гэдгийг Манчестер нисэх буудлаас албан ёсоор мэдэгджээ.
400 зорчигчтой Пакистаны олон улсын нислэгийн компанийн 702 дугаар нислэг хаалга андуурсан болчимгүй зорчигчийн үйлдлээс болж бямба гарагийн өглөөний 05 цагт Исламабад руу хөөрсөн байна. Пакистан дахь эрх баригчид нислэгийн багийн ажилтнууд хариуцлага алдсан учраас зорчигч аврах гарцыг угаалгын өрөөтэй андуурсан гэж буруутгажээ.
Аврах гарц нээгдэх үед 40 орчим зорчигч автоматаар буусан бөгөөд тэдний тээш онгоцонд үлдсэнд ихээхэн санаа зовж гомдол мэдүүлсэн байна.
Өнгөрсөн тавдугаар сард Хятадын Шандон дүүрэгт онгоц газардах үед ахимаг насны эрэгтэй суудлынхаа дэргэд байсан аврах гарцыг онгойлгосноос болж баривчлагдсан тохиолдол гарчээ.
Эх сурвалж: www.cnn.com, www.theguardian.com