СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт дэлхий дахинд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тиймээ, өнөөдөр бол даваа гариг бас аравдугаар сарын эхний өдөр. Байгаль дэлхий зүсээ хувиргаж, алтан шаргал нар өөрийн өнгөө улам бүр тодруулах шиг. Энэ долоо хоногт дэлхий дахинд болох чухал дөрвөн үйл явдлыг “BBC” агентлагийн онцолсноор уламжилъя.

Энэ долоо хоногт Бразили улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Хүн амаараа дэлхийд тавдугаарт ордог Өмнөд Америкийн улсад 200 сая иргэнийг хөгжлийн замд чиглүүлэн удирдах тэргүүнийг ням гаригт сонгоно. Сан Пауло хотын дарга асан Фернандо Хаддад, цэргийн дарга асан Жайр Болзонаро нар ялах магадлалтай өрсөлдөгчдийн тоонд багтаж байна. Цэргийн дарга байсан Жайрын бусад нэр дэвшигчдээсээ ялгарч байгаа гол онцлог нь “Эмэгтэйчүүдийг эрчүүдээс илүү цалин авах ёсгүй, хэрэв хүү минь ижил хүйстэн бол холбоо тасална” хэмээх коммунист маягийн үзэл бодол.

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп “ганцаарчилсан” айлчлалаа Африкийн орнуудаар үргэлжлүүлнэ. Дональд Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш улсаа төлөөлөн Африкт огт айлчлаагүй байгаа. Тэргүүн хатагтай Африкт хүүхдүүдэд хандсан нийгмийн халамж, боловсролыг дэмжинэ.

Гар утастай Америк иргэн бүр орон нутгийн цагаар лхагва гаригийн 14 цаг 18 минутад Ерөнхийлөгчөөсөө онц байдлыг зурвас хүлээж авна. Туршилт хэдий ч энэ зурвас улс орон даяар аж төрж байгаа олон сая иргэнд нэгэн зэрэг сэрэмжлүүлэг дохио болно. Үүнд “Ерөнхийлөгчийн сэрэмжлүүлэг. Энэ бол улс орон даяар онцгой байдлын үед ашиглах системын туршилт. Хариу үйлдэл хийх шаардлагагүй” гэсэн байх юм.

Энэ долоо хоногийн Баасан гаригт Нобелийн энх тайвны шагналын эзнийг нэрлэнэ. Өнгөрсөн жил энэ шагналыг Цөмийн зэвсгийг устгах олон улсын кампанит ажил авсан. Тиймээс энэ жил Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулан тайван байлгахад чухал үүрэг гүйцэтгэж буй Өмнөд Солонгос, Умард Солонгос, АНУ-ын төрийн тэргүүн ч тодорч магадгүй байна. Өнгөрсөн 98 жилийн турш Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан эрхмүүдээс 16 нь эмэгтэйчүүд байдаг байна.

Эх сурвалж: www.bbc.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.