СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-06-10

LIVE: "Эрдэнэс Тавантолгой" ХК маркшейдэрийн үнэлгээ хийлгэсэн үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Олон улсад болон Монголд ил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхий л компани, уурхайнууд хөрс овоолгын сийрэгжилтийн коэффициентийг албан ёсны зөвшөөрөл бүхий хөндлөнгийн маркшейдэрийн байгууллагаар хэмжилт хийлгэдэг. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" компани маркшейдэрийн хэмжилт хийлгээгүй, хөрсний сийрэгжилтийн коэффициент нэрээр 56 тэрбум төгрөгийг луйвардан, хувааж идсэн гэх мэдээллийг эдийн засагч Л.Наранбаатар өгсөн билээ. 

Манай сайт мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 2018 онд Маркшейдэрийн хэмжилт хийсэн компанийн удирдлагуудаас дараах тодруулгыг авч хүргэж байна. 

"Топ сүрвэй" ХХК захирал, зөвлөх инженер Б.Эрдэнэбаатар 

"Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрөгч 2018 онд хөндлөнгийн маркшейдэрийн хяналтын хэмжилт хийлгэхээр тендер зарлажээ. Уг тендерт "Топ сүрвэй" ХХК шалгарч, ажлаа гүйцэтгэжээ. Хөндлөнгийн хэмжилтийн дүгнэлт гарахад "Эрдэнэс Тавантолгой" ХК алдаа гаргаагүй ажилласан болох нь дүгнэлтүүдээр тодорхой гарсан" гэлээ.

Монголын Маркшейдерийн холбооны ерөнхийлөгч, Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор, профессор, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Д.Дондов

"Маркшейдерийн ажлыг олгох техникийн зааварт заасан ёсоор ийм хэмжээний овоолгод гарч болох зөвшөөрөгдөх зөрүү 1,5 хувь байх ёстой. Бидний хэмжилтээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайд зөвшөөрөгдөх хэмжээ 0,5 хувь байна. Энэ нь ном дүрмийн дагуу, зөвшөөрөгдөх хэмжээндээ байна. Мөн жил бүр хөндлөнгийн маркшейдэрийн хяналтын хэмжилт гэж гурван давхар хяналт явагддаг. Энэ хэмжилтийг үгүйсгэх аргагүй" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.