СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

2021 оноос 20 жил тасралтгүй хур бороо эрс татрах мөчлөг Монгол оронд эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Өнгөрөгч долоо хоногт төрийн ордонд болсон “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, цөлжилтийг бууруулахад тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг дээр энэ сэдвийг эрдэмтэд хөндсөн аж

Тус хэлэлцүүлэг дээр эрдэмтдийн хөндсөн хамгийн чухал асуудал бол 2021 оноос 20 жил үргэлжлэх хур борооны татралтын мөчлөг эхлэхийг, үүнд дэлхийн дулаарлын нөлөөлөл ноцтой мэдрэгдэх тухай. Өөрөөр хэлбэл эрдэмтэд Монгол орны байгалийн түүхийг судлаад 500 жилд давтагддаг хур тундасны татралт, цөлжилтийн мөчлөг ойртож байгаа анхааруулжээ. Гэхдээ энэ мөчлөг анх удаа тохиож буй биш. Өмнө нь 11-43 жилийн үргэлжлэлтэй ийм мөчлөгүүд манай орны нутаг дэвсгэр дээр явагдаж байжээ.

1575-1593 онуудад 18 жил хур татарч, ус гол ширгэн, бэлчээр хатаж, их цөлжилт явагдсанаас шалтгаалж 450 мянган монголчууд баруун тийш нүүдэллэн одсон нь одоогийн Халимаг юм. 

1807-1866 онуудад 43 жилийн турш хур татарснаар Нийслэл хүрээ 29 удаа нүүсэн, 1807-1866 онуудад 59 жил гандаж их ядуурал болсон мэдээ бий.

1996-2007 оны 11 жилийн хур татралтаар Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн гол татарч, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон зуун нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн аж.

Иймд Монголын онцлогт тохирсон Усны бодлогыг шинээр дэвшүүлэн гаргахгүй бол улс орны хөгжил, амьдралын чанарт эрсдэл авчрахаар нөхцөл бий болжээ

Монголчууд усны хэрэглээнийхээ 80-аас дээш хувийг нийт нөөцийнхөө 2 хувьд хүрэхгүй жаахан гүний усаар хангадаг гаж хэрэглээтэй орон. Мөн Монголчуудаас өөр хур тундасны болон гадаргын усаа нөөцөлж ашигладаггүй орон гэж дэлхийд байхгүй аж. 

 Хөрш гүрнүүдийн геополитикийн бодлогын цөмд цэнгэг усны нөөц маш чухал байр эзэлдгийг Төвөдийн өндөрлөг, Байгал нуурт хэрхэн анхаарч байгаагаас нь харж болно. Төвөдийн өндөрлөг бол хятадын гурван их мөрний эх, Төв азийн ус хагалбарын шугам бол оросын Байгаль нуур нь дэлхийн цэнгэг усны хамгийн том нөөц билээ. Хойд хөрш Байгаль нуурыг усны нөөцийн парк болгон зарласан. 

Харин Монголчууд бид усны гурван том ай савын хагалбар шугам дээр оршдог. Нийт гадаргын усны 68 хувийг хил давуулан алддаг хур бороо, ган цөлжилтөд өртөмтгий, онцгой эмзэг бүс нутаг юм. 

Жишээ видео: 

Нэгдүгээрт, Израил буюу бүс нутагтаа байнга дайн, байлдаантай, шашин хоорондын маргаантай байдаг улс. Ийм учраас аюулгүй байдал талаасаа хүнсний асуудлаа өөрсдөө, импортлохгүйгээр шийдсэн. Усаа хэрхэн цэвэршүүлж, ундны ус гаргадаг тухай.

Хоёрдугаарт, Ливи улс. Элсэн цөлд байдаг. Гаднаас валютаар ундны усаа худалдаж авдаг байсан. Харин ус олж, усаа бүх хотууд руу хоолойгоор дамжуулснаар дотоодын хэрэглээгээ хангаж байна. Эргээд бүс нутагтаа усаа экспортолж байгаа жишээ.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.