СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэмбүү өвчинтэй “дайн” зарлаж, иргэдийг оношилж, эмчлэхээр боллоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Эрүүл мэндийн салбарынхан өнөөдрөөс эхлэн бэлгийн замаар дамжих халдварт өвчний нэг тэмбүүг устгахаар зорилт тавин ажиллах болно гэлээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “. Жилд ойролцоогоор 50-55 төрөлхийн тэмбүү өвчний тохиолдол илэрч байна. Монгол Улсад 1990-ээд оноос өмнө нийт хүн амынхаа 95.5 хувийг тэмбүү өвчний урьдчилан сэргийлэх үзлэгт оруулж, 87 хувийг нь эмчилж байсан түүх бий. . Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанд хоёр удаа тэмбүү өвчний талаарх нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байсан. Мөн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга энэ чиглэлд анхаарлаа хандуулж байгаа. Тэмбүү өвчний талаар олон жил ярианаас цааш хэтрэлгүй, шүүмжилсээр ирлээ. Тиймээс салбар яамнаас хоёр жилийн хугацаанд хоёр том зорилттойгоор тэмбүү өвчинг устгахаар ажиллах гэж байна” гэлээ.

Тэмбүүг хүчжүүлсэн пенцлин тариагаар бүрэн эмчилдэг

Бэлгийн замаар дамжих тэмбүү халдварт өвчний улмаас 2018 онд 11 нярай нас барж, 14 амьгүй төрөлт бүртгэгдсэн байна. Харин 2019 оны эхний тавдугаар сард бүртгэгдсэн 29 тохиолдлын нэг хувь нь нас барж, амьгүй төрсөн гэх харамсалтай мэдээ байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү ”Монгол Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчин Социализмын үетэй харьцуулахад эрс нэмэгдсэн. Нийгмийн хүчин зүйл болох архидалт, биеэ үнэлэлт, гэр бүл салалт, ядуурал зэрэг сөрөг үзэгдлээс үүдэлтэй. 

Бид ийм том зорилт тавьж ажиллахаас аргагүй байдалд хүрээд байна. Өмнө нь Социализмын үед маш сайн хяналт тавьж, эмчилгээ оношилгоо, илрүүлэх үзлэгийг далайцтай хийж, илрүүлснээ эмчилж, хавьтагчийн цаана байгаа өвчтөнийг олж, үндсээр нь эмчилж байсан юм. Гэтэл өнөөгийн нийгэмд хүний эрх, албан байгууллагууд ажилтнуудаа шинжилгээнд хамруулахгүй байгаа зэрэг олон хүчин зүйлээс болж, тэмбүү өвчин газар аваад байна..

Үзлэг шинжилгээнд хамрагдсанаар гурван удаагийн хүчжүүлсэн пенцлин тариаг гурван долоо хоног тарьдаг. Ингэснээр тэмбүү өвчин бүрэн эдгэрч, эмчийн хяналтад жилийн хугацаанд байх болно. Хамгийн гол нь өвдсөн хүмүүс дахин халдвар авахгүй нь тулд хавьтагчаа нуулгүй хэлэх ёстой.

Оношилгоонд онцгой анхаарч, маш их хүн хүч, хөрөнгө мөнгө зарсан аянд иргэд маань идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь жирэмсэн эхчүүд эмчийн хяналтад оролгүй төрөлхийн тэмбүүтэй нярай төрүүлж байна. . Зарим иргэдийн дунд цусанд үлддэг гэдэг нь тэр нь эрүүл болсон ч гэсэн энэ хүн урьд нь өвчилж байсан гэдэг ул мөр арилдаггүй. . Тэмбүү өвчин нь бэлгийн дур хүслийг маш ихээр алдагдуулдаг” байгаа гэсэн юм.

Хоёр жилийн хугацаанд тэмбүү өвчний илрүүлэлтийг эрчимжүүлэн, эмчлэх үүднээс уул уурхайн томоохон компаниуд хүсэлт тавих юм бол ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд очин оношилж, эмчлэх бүрэн боломжтойгоос гадна хувь хүний нууцлалт онцгойлон анхаарч ажиллана гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа.

Улсаас 100 хувь оношилж, эмчлэх зардлыг гаргаж байна

-Тэмбүү болон бусад БЗХӨ шинжилгээг хаана өгөх вэ?

-Бүх аймаг, дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тусгай сайн дурын кабинетууд бий. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй, ажлын цагаар шинжилгээ авна.

-Тэмбүү туссанаар насанд хүрсэн хүний биед гарах шинж тэмдгүүд?

Эмчилгээгээ хийлгээд бүрэн эмчилж байгаа ч буцаад халдвартай хүнтэй унтахад дахин халдвар авах тул хавтагчаа шинжилгээнд хамруулж, эмчлүүлэх хэрэгтэй

-Тэмбүү аль ч шатандаа бүрэн эмчлэгддэг өвчин үү?

-Тийм. Хамгийн гол нь үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Мөн жирэмслэхээр төлөвлөж буй болон жирэмсэн эмэгтэй, нөхрийн хамт шинжилгээнд хамрагдаж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Бас .

-Хэд хоногийн эмчилгээ хийлгэх вэ?

-Өвчнийхөө үе шатаас хамаарч эмчлэгдэх хоног өөр өөр байдаг. Өвчин хүндрээгүй тохиолдолд 7-10 хоногт бүрэн эмчлэгддэг. Тухайн хүний өвчний үе шат, эм тарианы харшил зэргээс хамаарч ямар эмчилгээ хийхийг мэргэжлийн эмч тодорхойлно. Хамгийн гол нь ямар эм, тариаг хэдэн тунгаар хийх вэ гэдэг нь тухайн өвчтөн болон өвчний үе шатаас хамаардаг. Ийм иргэд дур мэдэн эмийн сангаас тариа авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.