СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саудын Араб: Дугуйтай жагсаал хийсэн өсвөр насны хүүг цаазаар авах гэж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Муртажа Курэйрис 2011 онд Арабын хаврын үеэр 30 гаруй дугуй унасан хөвгүүдийг манлайлж “ард иргэд хүний эрхийг шаардаж байна” хэмээн дуу хоолойгоо хүргэж байсан юм. Энэ үед тэр 10 настай байжээ. Уг явдлаас хойш гурван жилийн дараа дугуйтай жагсаал хийсэн нь камерын дуранд бичигдэж олон нийтэд хүрснээр Саудын Арабын эрх баригчид түүнийг тэрсүүд үзэлтнээр нэрлэж гэр бүлийнхэнтэйгээ Бахрейн улс руу гарах гэж байхад нь баривчлан саатуулсан байна.

13 настай хамгийн залуу улс төрийн хоригдол болсон жаал хүү энэ жил 18 нас хүрэх гэж байгаа юм. Эрх баригчид өнгөрсөн таван жилийн турш Курэйриг шүүх хурлын өмнөх цагдан хорих шийдвэрээр хорьж эцэст нь цаазаар авах ял тулгаж байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Саудын Араб улс 37 эрэгтэйг цаазаар авсан тухай Reprieve хүний эрхийн байгууллагаас мэдэгджээ. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн их цаазын ял гүйцэтгэдэг улс орнуудын нэг юм. тухай Human Rights Watch мэдээлжээ.

 

 

Саудын Арабын прокурорууд Курэйриг террорист гэмт хэрэгт буруутгаж цаазын ял оноохыг шаардаж байна. Гэвч тэрээр өөрт нь оноож буй ялыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа юм.

 

 

 

Курэйригийн ах Али Арабын хаврын шуурганд өртөж амиа алдсан тэмцэгчдийн нэг ажээ. Түүнийг ердөө 11 настай байхад ах нь амьсгал хураасан байна. Ахынх нь оршуулгад ирсэн хүмүүс Засгийн газрыг эсэргүүцэн уриалсан бичлэг хадгалагдсан байна. Түүнчлэн

Хэрэв Саудын Арабын эрх баригчид жаал хүүг цаазаар авбал 18 нас хүрээгүй байхдаа энэ жил цаазаар авахуулсан гурван хоригдлын нэг болох юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.