СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2018-10-01

Нью-Йорк хотын wifi цацагч мухлагууд 5 сая хэрэглэгчтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хөл хөдөлгөөн ихтэй хот гэвэл Нью-Йоркийг нэрлэж болох. Энэ хот 9 сая оршин суугчтай. Эдгээр оршин суугчдын тэн хагас нь хотын өнцөг булан бүрт байрлуулсан wifi цацагч мухлагийн хэрэглэгч юм. 2018 оны есдүгээр сард 5 сая удаа хэрэглэгч бүртгүүлсэн байна. Wifi мухлаг барих төсөл 2026 он хүртэл хэрэгжиж, энэ хугацаанд 1,700 цэг нэмнэ гэж тооцоолжээ. Төсөл бүрэн хэрэгжихэд сард хэдхэн сая биш хэдэн зуун сая удаа хэрэглэгчид бүртгүүлнэ. Тиймээс сард 5 сая хэрэглэгч бүртгүүлсэн байгаа нь чамлахаар тоо юм байна.

Сүүлийн үед иргэд утасгүй интернэт цацагч мухлагуудын талаар гомдол ирүүлэх болжээ. Насанд хүрэгчдийн сайтаар чөлөөтэй аялж болдог, машинууд мөргөж унагадаг зэрэг гомдол тасардаггүй байна. Мөн мухлаг бүрт байрлуулсан камер, мэдрэгч төхөөрөмжүүдийн нууцлалын талаар гомдол ирсээр байдаг гэнэ. Сард 500,000 орчим дуудлага зөвхөн эдгээр мухлагуудаас болж ирдэг гэжээ.

Хэдийгээр олон жил үргэлжлэх гэрээтэй ч оршин тогтнож чадах эсэх нь эргэлзээтэй.  Орчин үед хүн бүрийн халаасанд 5G интернэтийн дата хэрэглээ бүхий гар утас явах болсон учир утасгүй интернэт цацагч төхөөрөмжийн хэрэглээ зах зээл дээр улам бүр өрсөлдөөнтэй болж байна.

Эх сурвалж: www.engadget.com

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.