СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Т.Энхсайхан: Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг өөрчилсөн

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсаал ХЗДХЯ-ны гадна боллоо

Жагсаалын талаар хуульч Т.Энхсайхан: 

"Нийгмийн бүхий л сонирхлыг хууль зохицуулж байдаг. Гэтэл хууль, төрийн дээр суусан энэ авлигачид өөрсдөдөө зориулж хууль бичиж байна. Ард түмнийг хуулиар далайлгаж мөлжиж байна. Тиймээс бид тэмцэж байна. Хүй нэгдлийн үед овог аймгаараа амьдарч байсан бол сэлмээр хоолойг нь цавчих байсан. Гэтэл Энэ хүнд хариуцлага тооцох шаардлагатай. 

УИХ-ын гишүүн, . "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаад суллагдах гэж байна. Энэ шударга ёс юм уу? Ш.Батхүү, Г.Алтжин нарын ард Ц.Нямдорж байдаг. "Эрдэнэт"-д бараа шахахад нь ард нь хамгаалдаг хүн. Ц.Нямдорж одоо "Алтжин"-гийн Г.Алтаны гэрт амьдарч байгаа. Ийм хүн Монголын төрд байхгүй ёсгүй. Хүү нь "Эрдэнэт" үйлдвэрт хоёр тэрбум төгрөгийн шахаа хийсэн нь баримтаар нотлогдсон байхад Австрали улсад Элчин сайдаар томилоод явуулж байна. Ц.Нямдоржийн хүү Германд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатчийг томилж явуулсан. Гэр бүлээрээ мафижжээ. 

Ц.Нямдорж бас Захиргааны хуулийг батлуулах гэж улайрч байгаа нь Монгол улсыг амтат бялуу болгох гэсэн санаа. Засгийн газрын зарим тогтоол нь гэрээ, концесстой холбоотой. Энэ хууль батлагдвал Засгийн газартай шүүхдэх ямар ч боломжгүй болно. Засгийн эрхэнд ямар ч нам гарсан бай алалцуулах гэж байна" гэлээ. 

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.