СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-06-10

LIVE: Ё.Баатарбилэг: Ирэх хичээлийн жилээс багш, сургууль, эцэг эхчүүд гурвалсан гэрээ байгуулна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлуудаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ

Тэрбээр,

"2018-2019 оны хичээлийн жил дуусч байна. Есдүгээр ангийг 43 000, 12-р ангийг 18 000 сурагч тус тус төгсөж байна. Энэ жил 80 гаруй их, дээд сургууль элсэлтээ авна. 1 сая хүүхэд боловсролын салбарт харьяалагдаж байна. 

240 000 хүүхэд цэцэрлэгт 

600 000 сурагч ЕБС-д 

160 000 оюутан их, дээд сургуульд 

100 000 багш, ажилтан энэ салбарт ажиллаж байна.

.  

Нэг залруулга хийе. АТГ-аас 42 багшийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл тархсан байна. АТГ-аас үүнийг үгүйсгэсэн. Ийм асуудал байхгүй. Ер нь анги засвар болон бусад асуудлаар мөнгө хураах зүйл сургуулийн зүгээс байхгүй. Харин эцэг, эхчүүд өөрсдөө санал гаргаад, зөвлөлөөрөө хэлэлцэх бол нээлттэй. 

Хүүхдиийн хүчирхийллийн дийлэнх нь сургалтын бус орчинд үйлдэгдэж байна. . Тэгэхээр хүүхдийн эрх сургалтын орчин биш, сургалтын бус орчин их гарч байна. Энэ нь эцэг, эхчүүдийн анхаарал халамж тааруу байгааг харуулж байна.    

Иймд . Хүүхдийнхээ дэвтэр, номонд анхаарахгүй байна, хичээлийн бус цагаар юу хийж байгаад нь санаа тавихгүй байна. Эцэг, эхийн хуралд суухгүй, ер нь бол сургууль, багшид даатгасан хэлбэртэй байгааг өөрчилнө" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.